ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧ НАР БНХАУ-Д ҮҮСЧ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛГООР НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА.
БНХАУ-д шинэ төрлийн корона вирусын халдварт өвчин гарч, хөрш орны
нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч,
дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна. ШУА-ийн
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хамт олон БНХАУ-д үүсч буй энэхүү
хүнд нөхцөл байдалд Хамтран ажилладаг эрдэмтэн судлаачид, найз нартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өдрийн цалингаа (4 сая төгрөг) хандив болгон өгч байна.
Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ын ШУА болоод эрдэм
шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж
ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас
7-н төсөл нь ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн болон Хятадын ШУА-ийн
холбогдох хүрээлэнтэй Эдийн засгийн коридор, Цөлжилт, Цэвдэг, Бэлчээр
болон Газар ашиглалт, Зайнаас тандан судлал, зураглалын чиглэлээр
хамтран ажилдаг юм.
Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг
үед мөнхийн хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг
туслалцаа үзүүлэхийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс уриалж
байна.


Бусад мэдээлэл