Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХЯТАДЫН ШУА-ИЙН БАРУУН ХОЙД БҮСИЙН ЭКО-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ХЯТАДЫН ШУА-ИЙН БАРУУН ХОЙД БҮСИЙН ЭКО-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол улсын Шинжлэх Ухааны Академи ба БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн Газарзүй -Геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын дарга Др.А.Хауленбек, Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, Гадаад хамтын ажиллагааны ажилтан Ц.Болормаа нар 7 сарын 24-31-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэн (NIEER)-тэй танилцаж, хоёр хүрээлэн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохирцлоо. Үүнд:

• Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгаа хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах болон цаашид хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх;
• Цэвдэг судлалын судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
• Усны нөөц, эргэлт, ашиглалтын судалгаа шинжилгээний чиглэлд хамтран ажиллах
• Эрдэмтэн солилцоог идэвхжүүлэх, хамтарсан бүтээл гаргах, хурал семинар зохион байгуулах, олон улсад бүтээл хэвлүүлэх.

БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэн (NIEER) нь хуучин Гандуу ба хүйтэн орчны инженерчлэлийн хүрээлэн нэртэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2016 оноос шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах болсон. Тус хүрээлэн нь БНХАУ-ын Баруун хойд мужуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөгжлийн хөтөлбөрүүдийг байгаль орчинд ээлтэй хэрэгжүүлэх болон томоохон дэд бүтцийг байгуулахад учирах байгаль орчны хохирлыг арилгах зэрэг чиглэлд сүүлийн 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа юм.



Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө