Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Esri компани хээрийн хэмжилтийн өгөгдөл цуглуулах шинэ апликэйшн гаргалаа
Esri компани хээрийн хэмжилтийн өгөгдөл цуглуулах шинэ апликэйшн гаргалаа

Esri компани хурдан хугацаанд хээрийн хэмжилтийн өгөгдлийг цуглуулах боломжтой мобайл аппликейшнийг гаргалаа. Ингэснээр хэрэглэгч өөрийн явж байгаа тээврийн хэрэгслээсээ (унадаг дугуй, автомашин, нисдэг тэрэг гэх мэт) өгөгдлийг цуглуулж болох юм (Зураг 1).



















                                         Зураг 1. Автомашинаас өгөгдөл цуглуулж буй байдал

Цуглуулсан өгөгдлийг автоматаар илгээх тохиргоонуудаас сонгон идэвхжүүлснээр хэрэглэгч өөрийн ArcGIS бүртгэл рүүгээ өгөгдлийг тэр даруй, 30 сек, 15 мин эсвэл цаг тутамд автоматаар илгээн, бодит агшны дүн шинжилгээ хийх, илүү хурдан, үр дүнтэй шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм (Зураг 2).


Зураг 2. Өгөгдлийг автоматаар илгээх тохиргоо

ArcGIS QuickCapture нь минималист хэрэглэгчийн интерфэйстэй, том товчлуур бүхий өгөгдлийг оруулах энгийн функцтай (Зураг 3). Гар утасны GPS –ийн тусламжтайгаар өгөгдлийн байршлын мэдээлэл орох ба өндөр нарийвчлал шаардлагатай тохилдолд нэмэлтээр GNSS –ийн хүлээн авагчийг ашиглах боломжтой. Түүнчлэн, тухайн объектийн фото зураг, атрибут мэдээллийг хялбар байдлаар оруулж болно. (Зураг 4).

 

















                                                   Зураг 3. ArcGIS QuickCapture –ийн интерфэйс













                                                 Зураг 4. Модны төрлүүдийг оруулсан байдал

Энэхүү апплейкшни нь Windows, Android, iOS үйлдлийн системүүд дээр ажиллах ба дэлгэрэнгүй танилцуулгыг https://www.youtube.com/watch?v=tSpLw-EtMm0 –ээс үзнэ үү.

 

Мэдээг бэлтгэсэн: Э.Нямжаргал, ШУА –ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн

Эх сурвалжууд:

https://www.gim-international.com/content/news/esri-launches-new-field-data-collection-application

https://www.esri.com/en-us/arcgis/products/arcgis-quickcapture/overview?adumkts=product&aduc=pr&adum=press_release&utm_Source=pr&aduca=dg_arcgis_quickcapture_releases&adut=605248&adulb=marketing_sales&adusn=multiple&aduat=press_release&adupt=lead_gen&sf_id=701f2000001C5OhAAK

https://esri.jiveon.com/community/arcgis-quickcapture/blog/2019/10/06/arcgis-quickcapture-12-released

https://communityhub.esriuk.com/geoxchange/2019/8/13/quickcapture



Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө