Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Далайн хар шуурганы дараа алга болсон ахыгаа агаарын зураг ашиглан олжээ
Далайн хар шуурганы дараа алга болсон ахыгаа агаарын зураг ашиглан олжээ

“Майкл” далай хар шуурга Флорида мужийг дайран өнгөрч, олон барилга байгууламж, ой модыг сүйтгэн хохирол учруулжээ. Уг шуурганд өртсөн Эрнэст Жий унасан мод ашиглан “HELP” гэсэн тусламжийн үг бичсэн байхыг түүний дүү Амбэр Жий  “National Oceanic and Atmospheric Administration” буюу Үндэсний далай болон агаарын мандлын удирдлагын шуурганы дараах хохиролыг тооцох, үнэлэх зорилготой агаарын зураглалын вэб газрын зургийг (https://storms.ngs.noaa.gov/) ашиглан, өөрсдийн амьдарч байсан дүүрэг хавиар хайснаар олсон байна. Ийнхүү бичгийг зурган дээрээс олсноор түргэн тусламжийн төв рүү яаралтай холбоо барьж аврагдсан байна. Амбэр анхандаа зурган дээрээс олно гэдэгтэй итгэлгүй байсан гэдгээ хэлжээ. Агаар, сансрын зургийг яаралтай тусламжийн үед ялангуяа байгалийн гамшигийн өмнө болон дараа ашиглах нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хохиролыг үнэлэх, хүний амь нас, эд харөнгийг аврахад тустай гэдэг нь харагдаж байна.














   

  Зураг 1. Агаарын зураг, https://storms.ngs.noaa.gov/

Энэхүү агаарын зургуудыг 25 см-ийн оронзайн шийдтэй зурагладаг бөгөөд  Үндэсний далай болон агаарын мандлын удирдлага байгууллагын зайнаас тандах салбарын (NOAA Remote Sensing Division) орон нутгийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор авч байгаа арга хэмжээнүүдий нэг юм байна.














   Зураг 2. “Майкл” хар шуурганд өртсөн далайн эргийн газруудыг агаараас зурагласан байдал.

Мэдээг бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн

Эх сурвалжууд: https://www.cbsnews.com/news/hurricane-michael-aftermath-florida-woman-finds-uncles-sos-in-satellite-image-calls-for-help/

https://storms.ngs.noaa.gov/storms/michael/index.html#9/30.2258/-84.9710

 


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө