Монгол улсын
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (өмнөх нэр нь
Газарзүйн хүрээлэн), түүний Зураг зүйн салбар нэгж байгуулагдсан цагаас хойш төр
захиргаа, судалгааны байгууллагуудтай хамтран Үндэсний
атласыг 3 удаа зохион хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон юм. 1924 онд Судар
бичгийн хүрээлэнгийн дэргэд Газарзүйн кабинет байгуулагдан газарзүйн судалгаа,
зураглалын ажлыг зэрэг явуулж байсан нь Монгол улсад орчин цагийн зураг зүйн
шинжлэх ухаан үүсч хөгжих анхны үндэс суурь болсон байна [2].
Улмаар 1962 онд Шинжлэх ухааны академийн харьяанд Газарзүйн хүрээлэн
байгуулагдахад түүний салбар нэгжүүдийн нэгээр Зураг зүйн тасаг байгуулагджээ [2].
Тус тасаг байгуулагдсанаасаа хойш сургалтанд зориулсан сэдэвчилсэн зураг, ханын карт, атласууд
зохион хэвлүүлж нийтийн хүртээл болгож байжээ [2]. 1973 онд Үндэсний атласыг
зохиох БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч Зураг зүйн тасаг нь уг
атласыг хийх ажлыг хариуцан гүйцэтгэхээр болж байв [2]. Гэвч Үндэсний атлас
туурвих ажил нь зөвхөн зураг зохиох асуудал биш, редакцийн зөвлөл ажиллуулах,
үүгээр дамжуулан олон ажил зохион байгуулах, янз бүрийн мэргэжлийн эрдэмтэн
судлаачдыг хамруулан ажиллуулах нүсэр ажил тул зөвхөн тус тасаг дангаар явуулах
нь өрөөсгөл байсан тул 1981 оноос ШУА-ын бусад хүрээлэнгүүд, Улсын геодези,
зураг зүйн газар, ЗСБНХУ-ын ШУА-ийн Газарзүйн хүрээлэн зэрэг байгууллагуудын
хамтарсан ажлын хэсэг байгуулагдан атлас зохиох ажлыг шуурхайлсан байна [2].
БНМАУ-ын анхны Үндэсний атласыг 1985 онд эхийг бэлтгэн дуусаж хэвлэлд
шилжүүлжээ [2].
1990 онд хэвлэгдэн гарсан анхны Үндэсний атласын зургууд эрдэм
шинжилгээний агуулга давамгайлсан, том хэмжээтэй тул хэрэглэгчид хэрэглэхэд
төвөгтэй, мөн зургуудад үзүүлсэн мэдээлэл хуучирсан, Монгол улсын үндэсний
хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд зураг зүйн шинжлэх ухааны нэгдсэн мэдээлэл
бүхий гарын авлага хэрэгцээтэй байгаа гэсэн үндэслэлээр 2008 онд Монгол улсын ерөнхийлөгч
Н.Энхбаяр “Монгол улсын Үндэсний атлас”-ыг шинэчлэн зохиож, хэвлүүлэх зарлиг
гаргасны улмаас Монгол улсын 2 дахь Үндэсний атлас зохион хэвлүүлэх ажил
эхэлсэн юм. [3]. Ийнхүү тус атласыг шинэчлэн зохиох үүрэг бүхий редакцийн
зөвлөл байгуулагдаж, зураглах, зураг боловсруулах үйл ажиллагааг ШУА-ийн
Газарзүйн хүрээлэн, түүн дундаа Газарзүйн мэдээллийн систем-зурагзүйн
лабораторид төвлөрүүлэн гүйцэтгэж, 2009 онд хэвлүүлсэн билээ.
Цаг хугацааны шалгуур, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн ашиглалтаас улбаалан байгаль, нийгэм, эдийн засагтай холбоотой мэдээллүүд маш ихээр өөрчлөгдөж байгаа нь үндэсний хэмжээний голлох мэдээллийг агуулдаг уг бүтээлийг дахин шинэчлэн боловсруулах шаардлагыг бий болгож 2019 онд ШУА-аас Монгол улсын Үндэсний атласыг сүүлийн үеийн судалгааны мэдээ материалаар дахин шинэчлэн, монгол болон англи хэлээр хэвлүүлэхийг Газарзүй, геоэкологийн хүрээлэнд үүрэг болгосон юм. Монгол улсын Үндэсний атласын 3 дахь хэвлэлийг бэлтгэх ажлыг мөн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын салбар хариуцан гүйцэтгэж эхэлсэн хэдий ч дэлхий дахинд тохиолдсон цар тахлын (COVID 19) улмаас уг ажил түр саатаж, 2022 оны 02-р сараас үйл ажиллагаа хэвийн явагдаж тус оны 09-р сард хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгоход бэлэн болоод байна. 1990 онд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон БНМАУ-ын Үндэсний атласыг ОХУ-ын Москва хотод монгол болон орос хэлээр хэвлүүлсэн, 3 үндсэн бүлгийн нийт 276 зурагтай бол [4], 2009 онд гарсан Монгол улсын 2 дахь Үндэсний атлас 4 бүлгийн нийт 256 зурагтай, монгол хэл дээр БНСУ-ын Сөүл хотод хэвлүүлсэн [5]. Харин Монгол улсын 3 дахь Үндэсний атлас 4 бүлгийн нийт 246 зурагтай бөгөөд зургийн таних тэмдэг, атласын агуулга, тайлбар монгол-англи хос хэлээр хийгдэж Улаанбаатар хотноо хэвлүүлээд байна [1].
Монгол улсын Үндэсний атлас бол манай орны байгалийн нөхцөл нөөц, түүх
археологи, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх судалгааны үр дүнгүүд,
статистик тоо баримтыг өргөн цар хүрээтэй багтааж, тэдгээрийг зураг зүйн
дүрслэлийн аргуудаар үзүүлсэн бүтээл юм. Тус бүтээлийн 3 удаагийн хэвлэлийн
талаар дараах харьцуулалтыг хийлээ.
Атласуудыг хэмжээний хувьд харьцуулж үзвэл 1990 оны
БНМАУ-ын Үндэсний атлас овор ихтэй, зураг ихтэй байгаа юм (Хүснэгт 1.). Харин 2009 болон 2022 оны атласууд ижил хэмжээтэй,
газрын зургийн тооны хувьд 1990 оныхоос бага байна. Хэдийгээр газрын зургийн
тоо дараагийн 2 атлас дээр цөөрсөн ч атласын агуулгын чанарт ямар нэг
өөрчлөлтгүй байгаа юм.
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Хуудасны
тоо |
144 |
248 |
251 |
Газрын
зургийн тоо |
276 |
256 |
246 |
Хэмжээ |
600*450 мм |
380*285 мм |
380*285 мм |
1990 онд хэвлэгдэн гарсан Үндэсний
атласыг шинээр зохиож туурвихад 2009, 2022 оны Үндэсний атласт оролцсон
хүмүүсээс редакцийн зөвлөлийн гишүүд даруй 30 гаруй, газрын зургийн зохиогчид
140 орчмоор, газрын зургийн эх бэлтгэгчид 30 орчмоор илүү байна (Хүснэгт 2.).
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Редакцийн
зөвлөлийн гишүүдийн тоо |
60 |
25 |
28 |
Зохиогчдын
тоо |
265 |
125 |
128 |
Эх бэлтгэгчдийн тоо |
49 |
19 |
20 |
Оролцсон байгууллагын тоо |
61 |
39 |
28 |
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Эхэлсэн он |
1973 |
2008 |
2019 |
Дууссан он |
1985 |
2009 |
2022 |
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Хэвлэгдсэн хэл |
монгол, орос |
монгол |
монгол-англи хосолсон |
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Масштаб, хаалтанд тус масштабт харгалзах зургийн тоог харуулав |
1:24 000 000 1:3 000 000 1:9 000 000 1:6 000 000 1:12 000 000 1:4 500 000 |
1:2 000 000 (11) 1:5 000 000 (58) 1:10 000 000 (60) 1:12 000 000 (81) 1:15 000 000 (2) 1:20 000 000 (29) 1:40 000 000 (4) 1:5 500 000 (1) 1:250 000 (1) 1:18 000 (1) 1:450 000 (1) 1:500 000 (1) 1:600 000 (1) 1:7 000 000 (2) 1:70 000 000 (2) 1:80 000 000 (1) |
1:2 000 000 (6) 1:5 000 000 (60) 1:10 000 000 (71) 1:12 000 000 (74) 1:15 000 000 (3) 1:20 000 000 (18) 1:40 000 000 (4) 1:5 500 000 (1) 1:250 000 (1) 1:12 000 (1) 1:500 000 (1) 1:600 000 (1) 1:6 000 000 (1) 1:7 000 000 (1) 1:70 000 000 (2) 1:80 000 000 (1) |
|
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
Агуулга: Бүлэг, дэд бүлэг |
Ерөнхий хэсэг: БНМАУ Азийн улс төрийн зураг дээр, Монгол орон сансраас, Газар дүрсийн
зураг, засаг захиргааны хуваарь, Улаанбаатар-БНМАУ-ын нийслэл 1.
Түүх хувьсгал 2.
Байгалийн нөхцөл, нөөц баялаг: Газрын гадарга, Геологийн тогтоц,
ашигт малтмал, Шим ертөнц бүрэлдэн тогтсон түүх, Уур амьсгал, Гадаргын ус,
Хөрс, Ургамалшил, Амьтны аймаг, Ландшафт ба байгалийн мужлал 3.
Улс ардын аж ахуй: Хүн ам, Хөдөө аж ахуй, Аж үйлдвэр,
барилга, Тээвэр, холбоо, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, худалдаа, эрүүлийг
хамгаалах, Аж ахуйн нутаг дэвсгэрийн бүтэц, олон улсын харилцаа |
Ерөнхий хэсэг: Монгол орны газарзүйн байрлал, Монгол орон сансраас, Газар дүрсийн
зураг, засаг захиргааны хуваарь, Нийслэл Улаанбаатар хот 1.
Эртний ба орчин үеийн Монголын нутаг дэвсгэр: Археологийн дурсгал, Монголын эрт,
дундад үеийн улс аймгууд, Засаг захиргааны хуваарийн өөрчлөлт 2.
Байгалийн нөхцөл, нөөц: Газрын гадарга, Геологийн тогтоц,
ашигт малтмал, Эртний амьтан, ургамлын олдвор, Уур амьсгал, Гадаргын ус,
Газрын хөрс, Ургамалжилт, Амьтны аймаг, Экосистем, байгаль хамгаалал 3.
Хүн ам, нийгэм: Хүн ам, Нийгэм, Монгол наадам, Түүх
соёлын дурсгалт газрууд 4.
Эдийн засаг: Мал аж ахуй, Тариалан, Аж үйлдвэр,
Дэд бүтэц, Ерөнхий эдийн засаг, гадаад харилцаа |
Ерөнхий хэсэг: Монгол орны газарзүйн байрлал, Монгол орон сансраас, Газар дүрсийн
зураг 1.
Эртний ба орчин үеийн Монголын нутаг дэвсгэр: Археологийн дурсгал, Монголын эрт,
дундад үеийн улс аймгууд, Засаг захиргааны хуваарийн өөрчлөлт, Нийслэл
Улаанбаатар хот 2.
Байгалийн нөхцөл, нөөц: Газрын гадарга, Геологийн тогтоц,
ашигт малтмал, Эртний амьтан, ургамлын олдвор, Уур амьсгал, Гадаргын ус,
Хөрс, Ургамалжил, Амьтны аймаг, Байгаль орчин 3.
Хүн ам, нийгэм: Хүн ам, Нийгэм, Түүх соёлын дурсгалт
газрууд 4.
Эдийн засаг: Мал аж ахуй, Тариалан, Аж үйлдвэр,
Дэд бүтэц, Ерөнхий эдийн засаг, гадаад харилцаа |
БНМАУ-ын Үндэсний
атлас (1990) |
Монгол улсын Үндэсний
атлас (2009) |
Монгол улсын Үндэсний
атлас (2022) |
-БНМАУ-ын ШУА,
ЗСБНХУ-ын ШУА-ын геологи, палеонтологи, биологийн хамтарсан экспедицүүдийн
1967 оноос хойш явуулсан судалгааны ажлын үр дүнгүүд [4] -Үндэсний атлас
зохиох ажлын хүрээнд 1971-1981 оны хооронд Монгол улсын бүх аймаг, сум,
бригадад ажиллан цуглуулсан нийгэм-эдийн засгийн мэдээ материал [6] |
-“БНМАУ-ын Үндэсний
атлас”-ын зарим зургууд [5] -“Монгол улсын
Газарзүйн атлас” (2004), “Ecosystems of Mongolia” (2005) атласын зарим зураг -Статистик тоо
мэдээ (2007 он болон зарим онуудын) [5] -Төр захиргааны
байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн ажлын үр дүн, мэдээ
материал [5] |
- “Монгол улсын
Үндэсний атлас” (2009)-ын зарим зургууд [1] -“Монгол улсын
Үндэсний атлас” (2009)-ын мэдээллийн сан [1] -Статистик тоо
мэдээ (2020 он болон зарим онуудын) [1] -Төр захиргааны
байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн ажлын үр дүн, мэдээ
материал [1] |
Эшлэл авсан материал
[1] Монгол улсын Үндэсний
атлас. Улаанбаатар: ГГХ, 2022
[2] Газарзүйн хүрээлэн 50
жил. Улаанбаатар: ГГХ, 2012
[3]
https://legalinfo.mn/mn/detail/824
[4] БНМАУ-ын Үндэсний
атлас. Улаанбаатар, Москва, 1990
[5] Монгол улсын Үндэсний
атлас. Улаанбаатар, 2009
[6] Монгол улсын Шинжлэх
ухааны түүх III боть. Улаанбаатар, 2021
ЭШДэА
Ц.Наранцацрал
Газарзүйн
мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын салбар
Газарзүй, геоэкологийн
хүрээлэн, ШУА