Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Ой ба Хүнс”
“Ой ба Хүнс”

Сибирь нарс буюу хуш нь зөвхөн Монгол улс болон ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан ургадаг бөгөөд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсаар дангаараа болон бусад мододтой холимог ой үүсгэн ургана. Монгол орны ойн сангийн байгалийн ойн талбайн 5.13 хувийг эзлэх ба улсын хэмжээнд нөөц бага, экологийн өндөр ач холбогдолтой учир Ойн тухай хуулиар огтолж ашиглахыг хориглосон байдаг. Ойн дагалт баялгаас хушны самрыг өргөн ашигладаг бөгөөд самар нь уурагт 19 төрлийн амин хүчил агуулах ба эдгээрийн 70 орчим хувь нь хүний бие махбодод үл орлогдох амин хүчил байдаг нь сүү болон махны уургаас давуу байгааг тогтоожээ. Түүнчлэн хушин ой нь фитонцид, эфирийн тос ихээр ялгаруулж орчны агаарыг цэвэршүүлэх, бактери устгах чадвартай тул эртнээс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн байна.


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
11 өдрийн өмнө