ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР
1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон зарлан тунхагласан.
Энэ жил Дэлхийн усны өдрийг "ГАЗРЫН ДООРХ УС, ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, Ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Доктор С.Чинзориг, Доктор Б.Одсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Доктор Б.Даваажаргал, С.Далайжаргал, Т.Энхжаргал, Д.Гэрэлт-Од, Б.Оюун-Эрдэнэ, Ц.Эрдэнэцэцэг, Б.Саранчимэг, Б.Ганцоож, Г.Үүрийнтуяа, М.Эрдэнэцэцэг, Б.Хишигбат нар Нийслэлийн ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулийн 2-10 ангийн нийт 500 гаруй сурагчдад "УСАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ, ХЭМНЭЕ" сэдвээр усны үнэ цэнийг таниулан сурталчилах зорилгоор 40 минутын лекц, хичээлийг заалаа.
Бусад мэдээлэл