Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ХЭЛБЭРҮҮД, АЧ ХОЛБОГДОЛ
ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ХЭЛБЭРҮҮД, АЧ ХОЛБОГДОЛ

Экосистемийн үйлчилгээ нь хүн төрөлхтний байгаль, экосистемээсээ үнэ төлбөргүйгээр хүртэж буй үр ашиг бөгөөд хүлээн авч буй хэлбэрээр нь шууд буюу хангамжийн, зохицуулах, соёлын болон шууд бус буюу дэмжих хэлбэрийн экосистемийн үйлчилгээнүүд гэж ангилдаг. Түүнчлэн экосистемийн үйлчилгээ бүр нь орон зай, цаг хугацааны хувьд хоорондоо холбоо хамаарал, өөрчлөлт, шилжилттэйгээр оршино.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр 2000 онд байгуулагдаж, хүн төрөлхтний экосистемээс хүртэж буй ашиг тус болох экосистемийн үйлчилгээг үнэлэх судалгааны ажлуудыг глобал түвшинд явуулж буй үндсэн байгууллага болох Мянганы экосистемийн үнэлгээ (MЭҮ)-ний байгууллагаас 2005 онд тодорхойлсноор экосистемийн үйлчилгээний үндсэн хэлбэрүүдийг гүйцэтгэж буй үүргүүд, ач холбогдлынх нь хувьд энэхүү мэдээллээр тайлбарлан орууллаа.

 



Эх сурвалж:

Millennium Ecosystem Assessment, 2005. Ecosystems and Human Well-being: Synthesis. Island Press, Washington, DC.

Мэдээг бэлдсэн:       

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн

Физик газарзүй, Орчин судлалын салбар

/ЭШДА, магистр М.Пүрэвсүрэн/ 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө