Вэбсайтын цэс
Хэлний сонголт
350 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГЕРМАНЫ ХАЙДЭЛБЕРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ (HEIDELBERG UNIVERSITY) ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
350 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГЕРМАНЫ ХАЙДЭЛБЕРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ (HEIDELBERG UNIVERSITY) ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Германы Хайдэлбергийн их сургуулийн Газарзүйн тэнхим болон ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ. Тус сургуулийн ус цаг-уур судлалын доктор, профессор Лукас Мензэл, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Академич Д.Доржготов, Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн, доктор Михайл Вальтер нар хамтын ажиллагааны талаар санал солилцож, талууд гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүрээлэн буй орчны усны эргэлт, цэвдгийн мониторинг, уур амьсгалын өөрчлөлт ба усны загварчлалын чиглэлээр 2019-2024 оны хооронд хамтарч ажиллахаар боллоо. Түүнчлэн, Хараа голын сав газар, бага хэнтийн нуруунд байрлах бүрэн автомат станцыг хамтран ашиглах, цаашид урт хугацааны хамтарсан судалгааг эрхлэхээр тогтлоо. Мөн залуу судлаачдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үүднээс залуу судлаачдыг Хайдэлбергийн их сургуульд сургалт, семинарт хамруулах зэрэг ажлууд гэрээнд тусгагдсан байна.











































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө