“Зайнаас тандан судлалын технологийг ашиглан бэлчээрийн газрын мониторинг хийх арга зүй, зөвлөмж” аргачилсан заавар хэвлэгдэн гарлаа.
Газар зохион байгуулалт геодези, зурагзүйн ерөнхий газар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Сан хамтарсан
Өргөн уудам газар нутагтай манай орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан цаг хугацааны тогтмол давтамжтай, орон зайн өндөр нарийвчлалтай мониторинг судалгааг зайнаас тандан судлалын орчин үеийн дэвшилтэт арга технологийг уламжлалт хээрийн хэмжилт судалгаатай хослуулан гүйцэтгэх нь мониторинг судалгааны тасралтгүй байдлыг хангах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг олгоно.
Энэхүү бүтээлд байгалийн бүс бүслүүрийг төлөөлөх бэлчээрийн мониторингийн тулгуур цэгүүд дээр зайнаас тандан судлалын арга аргачлалыг ашиглан спектрийн олон сувгийн мэдрэгч төхөөрөмж бүхий хиймэл дагуулын өгөгдөл болон хээрийн хэмжилтийн дүнд тулгуурлан бэлчээрийн газрын мониторинг хийх арга зүйг толилуулж байна. Аргачилсан зааврын зорилго нь бэлчээрийн газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлж, бэлчээрийн газрын мониторинг хийх үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын болон ургамлын хээрийн судалгааны аргыг хослуулан бэлчээрийн газрын биомассыг тодорхойлох, улмаар бэлчээрийн даацыг тогтоон, даац хэтрэлтийг үнэлэх, түүний үр дүнг бүх түвшний газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, газрын мониторингийн сүлжээний мэдээллийн санг анхдагч болон хяналтын мэдээллээр баяжуулж, цахим системийн тогтвортой үйл ажиллагааг хангахад оршино.
Бусад мэдээлэл