Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦИЙН СУДАЛГААНД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ НЬ-2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦИЙН СУДАЛГААНД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ НЬ-2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Хүрээлэн буй орчны салбар дахь судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд сурталчлах, зайнаас тандан судлал, хиймэл оюуны орчин үеийн шинэлэг арга зүй, дэвшилтэт технологийн талаар судлаачид хоорондын мэдлэг, туршлага солилцох зорилгоор "Байгалийн нөхцөл, нөөцийн судалгаанд зайнаас тандан судлалын технологийг ашиглах нь-2026" сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумыг 2026 оны 05-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Симпозиумыг зохион байгуулахад Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбар, Цөлжилтийн судалгааны салбар, Физик газарзүйн салбар, Ойн нөөц, ой ашиглалтын салбар, Газрын нөөц, газар ашиглалтын салбар болон Хөрс судлалын салбарууд үндсэн зохион байгуулагчаар оролцсон бөгөөд МУИС-ийн Газарзүйн тэнхим, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхим болон GREENTRENDS ХХК, Дойтын булаг ХХК, Отгон-Баян уул ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажилласан юм.

Тус симпозиумд газар ашиглалт, газрын бүрхэвч; уур амьсгалын өөрчлөлт; газрын доройтол, цөлжилт; хиймэл оюун, машин сургалтын алгоритмууд; байгаль орчны үнэлгээ зэрэг олон сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Политехникийн коллеж, хувийн хэвшлийн төлөөллийн эрдэмтэн, судлаачид 18 илтгэл хэлэлцүүлснээс, залуу судлаачдаас 3 шилдэг илтгэлийг шалгаруулж өргөмжлөл олголоо. Үүнд:  

  • ГГХ-ийн ЭШДА Ц.Батням “Газар ашиглалтын үүднээс үүдэлтэй амьдрах орчны чанар, доройтлын үнэлгээ”
  • ГГХ-ийн ЭШДад А.Халиун “Random Tree ангиллын арга болон барилгажилтын индекс ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг үнэлэх нь”
  • МУИС, Газарзүйн тэнхим, Байгаль орчныг зайнаас тандан судлалын оюутан Б.Аззаяа “Олон эх сурвалжийн зайнаас тандан судлалын мэдээ болон машин сургалтын аргыг ашиглан тариалангийн бүс нутгийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох”.

Хуралд байгаль орчны салбарын олон талын тулгамдсан асуудлыг хөндсөн сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс радар, зайнаас тандан судлалын орчин үеийн технологи, хиймэл оюуныг ашигласан загварчлалын үр дүнгүүд ихээхэн анхаарал татаж байлаа. Мөн байгаль орчны  мониторингийн багаж төхөөрөмжүүдийг танилцуулсан нь хурлын нэгэн онцлог тал болсон юм.


Бусад мэдээлэл
Сургалтын зар
3 сарын өмнө