Эгэл нарсны боргоцойн стандарт сургалт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн төслийн нэгжтэй хамтран хэрэгжүүлж буй “Хими, физикийн аргаар үрийн соёололтыг идэвхжүүлэх судалгаа” сэдэвт ажлын хүрээнд “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн ажилтнуудад модлог ургамлын үрийн соёололтыг хими, физикийн аргаар идэвхжүүлэх чиглэлээр танхимын болон дадлага сургалт зохион байгуулж, тус төвд шинээр суурилуулсан лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч хамтран ажиллалаа.
Мөн тус хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар болон Ойн биологийн олон янз байдлын төв ТББ-ын судлаачдын 2025 онд хамтран боловсруулсан үрийн чанарын шинжилгээний 8 стандарт, шинээр боловсруулан батлуулсан “Эгэл нарсны боргоцойн стандарт”-ын танилцуулга хийж, тэдгээрийг лабораторийн нөхцөлд ашиглах аргачлал, хэрэглээний талаар мэдээлэл өгч сургалтыг амжилттай зохион байгуулав.

Бусад мэдээлэл