🌍 UNCCD COP17-д судалгааны үр дүнгээ танилцуулж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын хамт олон судалгааны үр дүнгээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй оролцлоо.
📌 Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар хамтран зохион байгуулсан “ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ГАЗРЫН ДОРОЙТЛЫН МЕНЕЖМЕНТ” салбар хуралдаанд 1 аман, 5 ханан илтгэл хэлэлцүүлэв.
🤝 Австри улсын BOKU их сургууль, Венийн их сургууль, ХААИС, ШУА хамтран зохион байгуулсан “НОГООН БҮС БА ГАЗРЫН НЭГДСЭН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” хэлэлцүүлэгт оролцож, газрын нөөцийн зохистой ашиглалт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.
🌱 Түүнчлэн хүрээлэнгийн “Ногоон бүс”-д зохион байгуулсан үзэсгэлэнгийн “ГАЗРЫН ӨДӨР” арга хэмжээний үеэр хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны үр дүн, ном, товхимлыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд оролцлоо.
Дээрх арга хэмжээ нь судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан–бодлого–практикийн уялдааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.




Бусад мэдээлэл