Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол орны цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станцууд байгууллаа
Монгол орны цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станцууд байгууллаа

Монгол улсын ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны цэвдэгтэй бүсэд орших Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсад 5 ш цаг уурын иж бүрэн автомат станцууд амжилттай суурилууллаа.

Хээрийн экспедицийг 2023 оны 8 сарын 12-24 өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд судалгааны багт ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор (Ph.D) А.Саруулзаяа, (Ph.D), Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн доктор (Ph.D), профессор Ву Тонхуа, доктор (Ph.D), профессор Шаодун Ву болон залуу судлаач нар оролцлоо.


Хятад-Монголын судалгааны багийн хамт олон.


Эдгээр цаг уурын автомат станц нь ОХУ-ын Сибирь, Монгол, БНХАУ-ын Төвдийн Тэгш Өндөрлөгийн цэвдэгтэй бүс нутгийг дайруулан Евроазийн цэвдгийн урт хугацааны мониторингийн сүлжээ бий болгох зорилгоор байгуулав. Цаг уурын автомат станцууд нь урт хугацаанд уур амьсгалын үзүүлэлтүүдийг хэмжих төдийгүй ул хөрсний чийг, цэвдгийн температурыг давхар хэмжиж байна.

Мэдээ бэлтгэсэн: ГГХ-ийн Цэвдэг судлалын салбар


Багануурын ойролцоо байгуулсан цаг уурын автомат станц.


Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт байгуулсан цаг уурын автомат станц.


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг байгуулсан цаг уурын автомат станц.


Хөвсгөл аймгийн Мөнгөтийн бөөргийн дэргэд байгуулсан цаг уурын автомат станц.


Архангай аймгийн Чулуутын голын хөндийд байгуулсан цаг уурын автомат станц.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө