Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны мониторингийн” судалгаа
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны мониторингийн” судалгаа

Оршил

Хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг Улаанбаатар хот нь Туул голын сав газарт байршдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэл зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөгжилтэй уялдан салбар бүрд усны хэрэглээ нэмэгдсээр байна.

Нийслэл хотын хүн амын унд ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх усны хэрэглээг зөвхөн Туул голын хөндийг даган байрлах ус хангамжийн  Дээд, Гачуурт, Төв, Үйлдвэр, Мах комбинат, Нисэх, Яармаг, ДЦС-3, ДЦС-4 зэрэг  эх үүсвэрээр газрын доорх усыг соруулан авч хангадаг.

Хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр усан орчин тухайлбал газрын доорх усны нөөц хомстон өөрчлөлтөд ихээр орж байгаа нь сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүн харуулж байна [6].

Газрын доорх ус нь байгалийн хамгийн чухал нөөцийн нэг юм [5]. Газрын доорх усны мониторингийн судалгааны үндсэн зорилго нь түүний байгалийн нөөц баялаг /түвшин, зарцуулаг, хурд/, физик шинж чанар, химийн найрлагын орон зай, цаг хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг нарийвчлан судалж тогтооход оршино [2].

Ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны мониторингийн судалгааг анх Усны бодлогын хүрээлэн 1991 оноос, Геоэкологийн хүрээлэн (хуучин нэрээр) 1997 оноос цөөн цэгтэй сүлжээ байгуулан хэмжилт судалгаа хийж байна [4]. 

Судалгаанд Туул голын ай савд газрын доорх усны нөөц батлагдсан орд газар тухайлбал унд ахуйн 3, техникийн ус хангамжийн 3 эх үүсвэрүүдийг хамруулан мониторингийн нийт 8 цэгийг тоноглон хэмжилт туршилтын ажил хийж байна.

Газрын доорх усны түвшний ажиглалтыг Япон, Голланд улсуудын Onset-Hobo, Schlumberger-Diver, Baro зэрэг ус болон агаарын даралт, температур хэмжигч автомат багажуудыг мониторингийн 6 цэгт суурилуулан (2 дугаар зураг), хэмжилтийг 30 минутын давтамжтайгаар авч байна. Эдгээр багажууд нь өөр дээрээ санах ойтой бөгөөд хэмжилтийн мэдээг компьютерт электрон байдлаар авч холбогдох программ дээр боловсруулалтыг хийдэг.

Мониторингийн цэгүүдийг газрын доорх усны түвшний ажиглалт хийх аргачлалын [1]; дагуу мөн өмнө нь хэмжилт хийгдэж байсан харьцуулалт хийх боломжтой зэргийг харгалзан сонгосон (1 дүгээр зураг).

Зураг- 1. Мониторингийн цэгүүдийн байршил 

Автомат түвшин хэмжүүр

Автомат түвшин хэмжигчүүд нь ус болон агаарын  даралтын зөрүүгээр бодолт хийдэг бөгөөд дараах томьёог ашиглан боловсруулалт хийнэ [5];

 

Зураг- 2. Мониторингийн 3, 4, 7-р цэгүүдийн автомат багаж (Hobo)

 

Зураг- 3. Мониторингийн 1, 5, 6-р цэгүүдийн автомат багаж (Diver, Baro)

 

 a

b

 

Зураг- 4. a-Diver болон Baro, b-Hobo багаж суурилуулалт 

\Water column (WC) –Усны түвшинээс багаж хүртлэх зай

 

Pdiver-усны даралт

Pbaro-агаарын даралт

p-усны нягт

g-хүндийн хүчний хурдатгал

 

Water level (WL)-Усны түвшин;                     

WL=TOC-CL+WC (2)

2-р томьёонд 1-р томьёог орлуулахад:       

Top of casing (TOC)-цооногийн амсрын өндөр

Cable length (CL)-Кабел утасны урт;

CL=MM+WC (4)   

MM-гараар хийсэн хэмжилт

 

Эх үүсвэрүүдийн газрын доорх усны олборлолтын мэдээг УСУГ-аас авч  тэжээгдлийн элбэг болон гачиг үеүдийн газрын доорх усны түвшинд харьцуулан дүгнэх, тэжээгдлийн нөхцөлд хамаарсан ашиглалтын горимыг оновчлох, мөн Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эх үүсвэрүүдийн районы хур тунадас, агаарын температур зэрэг холбогдох цаг уурын мэдээг авч  

 

Үр дүн 

Туул голын ай савын газрын доорх усны үндсэн тэжээл нь хур тунадасны шүүрэлт байна энэ нь уст давхаргуудын гидрогеологийн нөхцөл болоод газрын доорх усны түвшин зуны хур бороо элбэг үед эрс нэмэгдэж байгаагаар батлагдана.  

Мониторингийн 1 ба 2р цэг байрлах ус хангамжийн дээд эх үүсвэр орчимд жил бүрийн 1-4р саруудад 4.5-6.5 м хүрч доошлон 7-8р саруудад усны түвшин 1.5-1.9 м хүрч дээшилж байна, тус эх үүсвэрийн хувьд  хоногт дунджаар 55400 м3 усыг авч түгээдэг бөгөөд газрын доорх усны түвшинд харьцуулбал хүйтний улиралд олборлолт нэмэгдэж усны түвшин бууралтад шууд нөлөөлж байна.

Ус хангамжийн эх үүсвэрүүд газрын доорх усны тэжээлийн гачиг үед экологийн хязгаараас хэтрүүлэн олборлолт явуулж газрын доорх усны балансыг алдагдуулж байна. Иймээс газрын доорх усны тэжээлийн гачиг үеийн ашиглалтын горимыг тогтоох ашиглагч байгууллагуудтай хамтран ажиллаж усны хомстолд орохоос урьдчилан сэргийлэх шаардлага үүссэн байна.

Мониторингийн цэгүүдийн усны түвшин урьд жилүүдээс буурах хандлагатай, ба газрын доорх усны түвшний хэлбэлзлийн амплитуд А=3,48м болж нэмэгдсэн  байна.

Манай хүрээлэн газрын доорх усны мониторингийг үргэлжлүүлэн, цэгүүдийг бүрэн автомат багажаар тоноглох, багажийн хэмжилтийн мэдээг зайнаас авдаг болгож хөгжүүлэхээр ажиллаж байна. Шинээр нэмэгдсэн тухайлбал Гачуурт, Яармаг, Нисэх, Био, Хөшигтийн хөндий зэрэг усан хангамжийн эх үүсвэрүүдийг судалгаанд хамруулан өргөжүүлэх шаардлагатай.

Судалгааны ажлын явцад эх үүсвэрүүдийн тэжээгдлийн бүсэд байрших барилгын материал буюу элс, хайрга олборлох карерүүдийн үйл ажиллагааны нөлөөгөөр районы экосистем доройтох, газрын доорх ус бохирдох эрсдэлд үүссэн байна.

 

 

 

 

 

 

 

 

Ашигласан ном, хэвлэл

  1. Батсүх Н., 2006. Хээрийн гидрогеологи. Улаанбаатар, 81-89 хууд.
  2. Батсүх Н., 1976. Газрын доорх усны горимын судалгааны одоогийн түвшин цаашдын зорилт. Хайгуулчин сэтгүүл. Улаанбаатар,
  3. Долгорсүрэн Г., Чагнаа Н., Гантуул Ш., 2012. Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгаан эмхтгэл. Улаанбаатар, 171-216 хууд.
  4. Жанчивдорж Л., 2011. Туул гол: Экологийн өөрчлөлт, усны менежментийн асуудал. Улаанбаатар, 78-87 хууд.
  5. Наранчимэг Б., Батдэмбэрэл Б., Адъяасүрэн Э., Гантөмөр Б., 2014. Улаанбаатар хотын усан хангамжийн төвийн эх үүсвэрийн газрын доорх усны мониторинг. Геологи сэтгүүл №29. Улаанбаатар, 111-116 хууд.
  6. Өнөржаргал Д., 2011. Туул голын ай савын газрын доорх усны хувьсал өөрчлөлт. Монгол орны геоэкологийн асуудал. Улаанбаатар, 9-13 хууд.
  7. Ус цаг уур, о. х.  “Цаг уурын мэдээ.” Цаг уурын сектор.Ус сувгийн удирдах газар. “Ус олборлолтын мэдээ.”
  8. (Onset Computer Corporation), (2014). “HOBOware User’s guide.” www.onsetcomp.com (SWS), S.W.S. (2010).”Product Manual.” www.swstechnology.com

 

 

 

 

 

 

 


Бусад мэдээлэл