ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ХУР ТУНАДАСНЫ ИЗОТОПЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ
Э.Пүрэв-Эрдэнэ1, С.Чинзориг1*,
1ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар
*chinzorigs@mas.ac.mn
Хур тунадасны изотопын дэлхийн сүлжээ (GNIP) нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) ба Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO)-ийн хамтарсан дэлхийн сүлжээ бөгөөд бороон дахь устөрөгч, хүчилтөрөгчийн тогтвортой изотоп (δ²H, δ¹⁸O) болон зарим тохиолдолд тритиум (³H)-г системтэйгээр хэмжиж, урт хугацааны мэдээлэл цуглуулдаг. Энэхүү өгөгдөл нь изотоп гидрологийн судалгаанд үндсэн өгөгдөл болдог [1].
GNIP-ийн сүлжээ анх Улаанбаатар хотод 1991 байгуулагдан 2000 он хүртэл идэвхтэй оролцож байсан. Үүнийг дараа 2021 оноос Улаанбаатар хотод дахин, Дорнод аймгийн Чойбалсан хот (2024 оны сүүлийн хагас жилээс дээж цуглуулаагүй), Говь-Алтай аймгийн Алтай хотод шинээр, 2025 оны зуны улирлаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шинээр тус тус байгуулан ажиллуулж байна.

Зураг 1. Монгол дахь GNIP-ийн сүлжээний байршлууд.
Борооны дээжийг сар бүрийн нийлбэрээр ууршилт явагдахгүй зориулалтын усны дээж цуглуулах Palmex Rain Sampler RS1 саванд авдаг. Харин цасны дээжийг тохиолдол болгоноор цуглуулан зохих зааврын дагуу хадгалан бороо, цасны дээжийг ОУАЭА-изотоп гидрологийн хэлтэст хүргүүлэн хур тунадасны сан дахь изотопыг шинжлүүлж байна. ОУАЭА тодорхой хугацааны дараа GNIP-ийн сүлжээний мэдээллийг [2] -д нээлттэй хэлбэрээр байршуулан судалгааны ажил ашиглах боломжийг олгодог.
|
 Зураг 2. Монгол дахь GNIP-ийн сүлжээний борооны усны дээж авагч.
|
Palmex Rain Sampler RS1 (Зураг 2) бол хур борооны ус авах зориулалттай, ууршилт ба тос хэрэглэх шаардлагагүй дээж цуглуулагч юм. Энэхүү төхөөрөмж нь изотопын судалгаанд зориулсан сарын нийлмэл дээж цуглуулахад тохиромжтой ба дулааны сар бүрийн төгсгөлд нэг удаа савыг солих, хог хаягдал цэвэрлэдэг. Хамгийн гол зүйл бол изотопын дээж авагч нь агаараас бүрэн тусгаарлагдсан, ууршилт явагдахгүй байх ёстой бөгөөд өргөн ашигладаг бөгөөд ууршилтаас алдагдлыг бүрэн арилгадаг дээж авагч Монгол ашиглагдаж байна.
|
Дээрх 4 байршлаас цуглуулсан хур тунадасны дээжийг бид ОУАЭА руу явуулахаас гадна хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторид тогтвортой изотопыг шинжлэн үр дүнг Монгол Улсад хэрэгжиж буй изотоп гидрологийн судалгаан ашиглаж байна.
ЭНЭ ДЭЭР ЛАБын ШИНЖИЛГЭЭНИЙ ЗУРАГ VIALS SYRENG ийн зураг оруулах.
Улаанбаатарын GNIP өгөгдлөөр хур тунадасны хэмжээ ба изотопын найрлага нь улирлаар тод ялгаатай байдаг. Зун их хур тунадастай, хүнд изотоп давамгай; өвөл бага хур тунадастай, хөнгөн изотоп давамгай. Энэ улирлын зүй тогтол нь уур амьсгал, температур, чийгийн эх үүсвэрийн ялгаатай байдалтай холбоотой юм (Зураг 3, 4).
 |

|
|
Зураг 3. Улаанбаатар хот орчим дахь хур тунадасны δ²H, δ¹⁸O харьцаа.
|
Зураг 4. δ¹⁸O изотопын улирлын хэлбэлзэл, хур тунадасны сарын нийлбэр.
|
Монгол Улсад хэрэгжиж буй GNIP (Global Network of Isotopes in Precipitation) хөтөлбөр нь дэлхийн уур амьсгал, усны эргэлтийн процессыг изотопын түвшинд судлахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү сүлжээ нь бороо, цасны δ²H, δ¹⁸O болон ³H изотопын найрлагыг тогтмол хэмжсэн урт хугацааны өгөгдлөөр дамжуулан усны гарал үүсэл, хөдөлгөөн, ууршилт, тэжээгдэлтийн явцыг тодорхойлох үндсэн мэдээллийн сан болдог.
GNIP-ийн өгөгдөл нь Монгол орны хэмжээнд Изотоп гидрологийн судалгаа, газрын доорх усны тэжээлийн эх үүсвэр, хур тунадасны хувь нэмэр, ууршилт болон нөхөн сэргээлтийн механизмыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох боломж олгодог. Ийнхүү GNIP-ийн сүлжээ нь Монгол орны усны нөөц, уур амьсгалын уялдаа холбоог ойлгох, шинжлэх ухаанд суурилсан усны менежмент ба бодлогын шийдвэр гаргахад гол суурь мэдээлэл өгч буй стратегийн ач холбогдолтой хөтөлбөр юм.
Ашигласан материал
[1] https://www.iaea.org/services/networks/gnip
[2] https://nucleus.iaea.org/wiser
Бусад мэдээлэл