Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын цөлжилт, газрын доройтол, элсний нүүлт хөдөлгөөний байдал, түүнийг сааруулах менежментийн төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өглөө
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн
судалгааны салбар болон Хөхморьт сумын ЗДТГ, Монгол Элсний ТХГН-ийн захиргаа
хамтран тус сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдал, түүний сөрөг нөлөөллийг
бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 оны 08 сарын 13-аас 21-ны
хугацаанд гүйцэтгэсэн билээ. Тус сумын дийлэнх хэсэг нь элснээс тогтох бөгөөд байгалийн болон
хүний оролцоотойгоор сумын төвийн эргэн тойронд асар том манхан тогтох болсон.
3,2% нь нэн хүчтэй, 14%нь хүчтэй, 27,3% нь дунд зэрэг, 37,3% нь сул 17,2% нь
цөлжилт илрээгүй гэсэн 2012 оны судалгаа байдаг.
.jpg?w=1200)
Зураг1. Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн судлаачид болон Монгол элсний
ТХГ-ийн газрын хамт олны хамт
Тус бүс нутаг хийсэн судалгааны үр
дүнгээс харахад ургамлан нөмрөгийн доройтол тал, хөндий, чийгсэг хотгоруудаар
илүү ажиглагдах бөгөөд энд ургамал тачир, сийрэг ургахаас гадна доройтлыг
илэрхийлэгч ургамлуудаас өргөст ортууз (Oxytropis aciphylla), ширэг
улалж (Carex duriuscula), амманы сэдэргэнэ (Convolvulus ammanii),
лууль (Chenopodium album) зэрэг ургамлууд их, бага хэмжээгээр тохиолдож
байна. Ургамлан нөмрөгийн олон жилийн өөрчлөлтийн дүнгээс үзэхэд сайн
ургамалжсан (0.1-0.2) талбайн хэмжээ буурч дунд зэрэг болон муу ургамалжсан
(0.05-0.1) хэлбэрт шилжиж дунд зэрэг ургамалжсан талбайн хэмжээ нэмэгдэж буй
хандлага ажиглагдав.
.png?w=1200)
Зураг2. Хөхморьт сумын 2010-2021 оны элсжилтийн динамик
Бид Хөхморьт
сумын ард иргэдээс санал асуулга авч, тандан судалгаа хийсний үндсэн дээр
дараах тулгамдсан асуудлуудыг тодорхойлов. Отор, нүүдэл, бэлчээрийн даац, усны
нөөц, цэвэр усны хангамж, элсний нүүдлээс улбаалсан эдийн засгийн хохирол,
газрын доройтол зэрэг асуудлууд хурцаар тулгамдаж байгаа бөгөөд бид эдгээр
асуудлуудад тохирох шийдлүүдийг санал болгосон. Малчин ардын дөрвөн улирал ээлжлэн
нүүдлэх соёл алдагдах, мөн малын тоо толгойн хэт их өсөлтөөс хамаарч багагүй
газар цөлжих эх үүсвэр болдог. Бидний судалгааны үр дүнгээс харахад хөрсний
ихэнх хувь нь шим тэжээлгүй хөрс байсан бөгөөд, бордоог зохих хэмжээгээр
ашиглан хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлэх, зарим газруудыг хашаалж нөхөн
сэргээх, элсний механик хамгаалалт хийж агро ойн зурвас байгуулж элсний
нүүдлийг сааруулан нь зүйтэй гэж үзэж байна.
.jpg?w=1200)
Зураг 3.
Хөхморьт суманд хийгдсэн элсний механик хамгаалалт
Экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцоолоход шавагны
алдагдсан боломжийн өртөг нь 12.5-25.6
тэрбум төгрөг, элсэн хуримтлалын хэмжээнд үндэслэн хөрсөнд бордоо болохуйц
агууламжийн хувиар үнэлэхэд 34 сая төгрөгтэй дүйцэхүйц боломжийг бид алдсан
байгаа юм. Цаашид экосистемээ хамгаалснаар экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг
улам нэмэгдүүлэх боломжтой.


Зураг
4. Элсний нүүлтийг тогтоон барьж буй заган ой
болон сөөглөг ургамлууд
Өөрөөр хэлбэл, иргэдийн байгалиас авах шууд болон шууд
бус үр ашиг нэмэгдэх болно. Сангийн далай нуурын гадаргын болон газрын
доорх ус хурах талбайг хамарсан, хойд
талаараа–Монгол элсний урд захын Цахир уул зэрэг манхан элсэн толгод,
тэдгээрийн ойр орчны нам уулс, толгодыг дайрсан ус хагалбараар хүрээлэгдсэн
байна булгийн ус доош урсахдаа ууршилтаар болон хөрсөнд шингэлтээр усны
алдагдал ихэсч хур тунадас бага, урсцын олон жилийн бага мөчлөгтэй жилд хатаж
ширгэх нь ердийн үзэгдэл юм. Иймд усны нөөц багатай Хөхморьт сумын хувьд усны
бага нөөцийг зохистой ашиглах аргуудын нэг булагт түшиглэсэн хөв байгуулах юм.
Бидний судалгааны дүнгээс харахад хөв байгуулахад хамгийн боломжтой газар
Хөлийн ус гэж үзэж байна.
.png?w=1200)
Зураг 5. Хөхморьт сумын уст цэгийн байршил
Хөхморьт сумын 18
уст цэгээс 4 худгийн ус нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ
MNS 0900:2018" стандартын шаардлага хангаж, 14 худгийн ус нь дээрх
стандартын шаардлагыг хангахгүй байна. Эдгээр худгийн
усыг усалгаанд ашиглахад нийт судалгаанд хамрагдсан худгуудын 83.3 % нь
тохиромжтой, 16.7 % нь тохиромжгүй байв. Стандартын шаардлага
хангасан худгууд нь чанарын хувьд саармаг-сул шүлтлэг (pH 7.36-7.85) усны
орчинтой, эрдэсжилт нь цэнгэг (314.0-453.0 мг/л), ерөнхий хатуулаг нь зөөлөн-зөөлөвтөр
(2.90-3.87 мг-экв/дм3), химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын
ангийн, кальци, кальци-натри, холимог бүлгийн, 1,2-р төрлийн устай байна. Тус
сумын ундны усны стандартаас давсан үзүүлэлттэй 14 худгийн 42.85 % нь зөвхөн
магнийн ион давсан, 7.15% нь зөвхөн
натрийн ион давсан, 7.15% нь магни болон нитратын ион давсан, 42.85 % нь олон
үзүүлэлтүүдээр шаардлага хангахгүй байлаа.
.jpg?w=1200)
Зураг 6. Орон нутгийн
удирдлагууд болон иргэдтэй уулзалт зохион
байгуулах болон сургалтын үйл явц
Бид сумын
төвийн ойролцоох элсийг тогтоон барьж буй сөөглөг ургамлуудыг хэвээр нь
хамгаалсан бол эдийн засгийн хувьд хүртэх байсан алдагдсан боломжийн өртгийг
тооцоолсон. Ингэхдээ экологи-эдийн засгийн үнэлгээ, элсний хуримтлалын хэмжээ
зэрэгт үндэслэн 2 хувилбараар тооцсон. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр
тооцоолоход шавагны алдагдсан боломжийн өртөг нь 12.5-25.6
тэрбум төгрөг, элсэн хуримтлалын хэмжээнд үндэслэн хөрсөнд бордоо болохуйц
агууламжийн хувиар үнэлэхэд 34 сая төгрөгтэй дүйцэхүйц боломжийг бид алдсан
байгаа юм. Цаашид экосистемээ хамгаалснаар экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг
улам нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн байгалиас авах шууд болон
шууд бус үр ашиг нэмэгдэх болно.Тус судалгааны хүрээнд 139 хуудас бүхий хавтаст
тайлан. Судалгааны үед авсан фото зургийг PDF тайлантай хавсран Хөхморьт сумын
БОАЖГ болон Говь-Алтай аймгийн байгаль орчны газар Их Монгол элсний тусгай
хамгаалалтын газар болон иргэдтэй уулзалт зөвлөгөөн хийж сургалт зохион
байгууллаа.
Бусад мэдээлэл