Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг угтан ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбар, ХААИС-ийн Агроэкологийн Сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн газар, Монголын Газар зохион байгуулагчдын Холбоотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Газрын харилцаа-2023” Эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 4 сарын 28-ний өдөр ХААИС-д амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд газрын харилцаа, газар зохион байгуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, холбогдох үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, хувь хэвшлийн байгууллагын төлөөлөл цуглан Монгол орны хэмжээнд газрын харилцаа, газар ашиглалт, экологи, байгаль орчинд тулгамдаж буй голлох асуудлууд, орчин үеийн техник-технологи, онол-аргазүйн төвшинд судалсан ажлын үр дүнгээ хэлэлцэн, зөвлөлдсөн бөгөөд 21 аймгаас орон нутгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Буриадын ХАА-н Академийн эрдэмтэд, оюутнууд оролцов.

Ирэх 2024 онд Монгол Улсад Газар зохион байгуулалтын салбар үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиох ба “Газрын харилцаа-2023” Эрдэм шинжилгээний бага хурал 10 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулагдах юм.






Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө