“БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛД ҮЗҮҮЛЭХ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ БА ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ НЬ” баруун бүсийн оролцогч талуудын хамтарсан хурал
Энэхүү
хурал нь Даян дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN)
байгууллагын санхүүжилттэй “Монгол ба Хятадын нийгэм, эдийн засгийн эмзэг
байдлын үнэлгээ ба бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан зохицох
төлөвлөгөөг бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны төсөл болон ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэн дээр хэрэгжиж буй “Норвеги Улсын Осло их сургуультай
хамтран Цэвдэгт экосистем нь хүний аж амьдралтай холбоотой болох нь: Уур
амьсгалын өөрчлөлтийн жишээн дээр, 2021-2025” төслийн хүрээнд зохион
байгуулагдлаа.
Хурлын
үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн,
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нар
нээлтийн үг хэлж, тус хүрээлэнгийн 7 эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны
аргазүй, үр дүнг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны төслүүд
болон “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн байгууллага, судлаачидтай
хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хурлын зорилго:
1) Ховд аймгийн сумдын түвшинд үнэлэх уур амьсгалын
өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх
хувьсагчуудыг мэргэжлийн байгууллага, оролцогч талуудад танилцуулах, санал
авах, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан мэдээлэл солилцох.
2) Баруун бүс нутгийн уур амьсгал, хүйтэн мандлын өөрчлөлт,
түүний нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөг харуулах.
3) ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилт
судлал, Цэвдэг судлал болон Усны нөөц, ус ашиглалтын салбарт хийгдэж буй
судалгаа шинжилгээний зарим үр дүнг танилцуулж, цаашид төр засгаас тодорхойлсон
Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд
хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтын
ажиллагааг тодорхойлно.
Хугацаа: 2023 оны 1-р сарын 11-ны өдөр, 9:00-13:30 цагт
Хаана: Ховд аймгийн Засаг даргын тамгын
газар
Зохион байгуулагч, оролцогч байгууллагууд:
- ШУА-ын Газарзүй, геоэкологийн
хүрээлэн
- Ховд аймгийн Засаг даргын
тамгын газар
- Ховд аймгийн Байгаль орчин,
аялал жуулчлалын газар
- Ховд аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газар
- Ховд аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газар
- МУИС-ийн Ховд аймаг дахь салбар
сургууль
- Ховд аймгийн Боловсрол, шинжлэх
ухааны газар
- Ховд аймаг дахь Монгол банкны
салбарын төлөөлөл
- Ховд аймгийн Статистикийн
хэлтэс
- Ховд аймгийн Эрүүл мэндийн
газар
Илтгэлүүд:
Ø
Сэдэв:
Баруун бүс нутгийн хүйтэн мандал, нийгэм эдийн засагт үзүүлэх уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөө
-А. Дашцэрэн,
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)
Ø
Сэдэв: Уур
амьсгалын өөрчлөлтөөс нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, эмзэг байдлын судалгаа
& APN төслийн товч танилцуулга
-М.
Алтанбагана, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн
газарзүйн салбарын дарга, доктор (Ph.D), дэд профессор
Ø
Сэдэв: Ховд
аймгийн төв суурин газрын ундны усны чанар, найрлага
-С. Чинзориг,
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын
дарга, доктор (Ph.D)
Ø
Сэдэв:
Монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудлууд
-Ц. Ганчөдөр,
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын
дарга, доктор (Ph.D)
Ø
Сэдэв: Уур
амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, мал аж ахуйн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх
хувьсагчууд
-Г. Саруул
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн
салбарын ЭШДА
Ø
Сэдэв: Уур
амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх
хувьсагчууд
-М.
Баяржаргал, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн
газарзүйн салбарын ЭШДА
Ø
Сэдэв:
Алтайн нурууны зарим өндөр уулсын уур амьсгал
-Х. Тэмүүжин,
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШДА,
докторант
Зураг:
Бусад мэдээлэл