Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХӨРСНИЙ ЭКОЛОГИЙН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ (Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээлэл №1)
ХӨРСНИЙ ЭКОЛОГИЙН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ (Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээлэл №1)

ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын судлаачид 2017-2019 оны хугацаанд ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн ландшафтын экологийн чадавхи” төслийн хүрээнд гарсан судалгааны үр дүнгээс “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал” мэдээлэл болгон танилцуулж байна.

Хөрсний экологи нь хөрсний биологи, биотик болон абиотик хүчин зүйлс хоорондын харилцан үйлчлэлийг судалдаг (David, 2004). Монгол орны хөрсний экологийн чадавхыг газарзүйн мэдээллийн систем дээр тулгуурласан олон шалгуурт шийдвэр гаргалтын аргыг (Multi criteria decision analysis) шаталсан дүн шинжилгээний аргатай (Analytical hierarchy process) хослуулах замаар тооцоолов.


Зураг 1. Хөрсний экологийн чадавхын нэгдсэн үнэлгээ
























Судалгааны үр дүнгээс үзвэл нийт нутаг дэвсгэрийн 11.71% “маш сайн” ангилалд, “сайн” ангилалд 28.46,%, “дунд” ангилалд 39.35%, “муу” болон “маш муу” ангилалд 20.48% нь тус тус орсон байна. Байгалийн бүс, бүслүүрүүдээр авч үзвэл ойт хээрийн бүсийн нийт талбайн 52.9 % нь, хээрийн бүсийн 33.0%, уулын тайгын бүслүүрийн 11.9%, говийн бүсийн 0.6%, өндөр уулын бүслүүрийн 0.3% нь маш сайн ангилалд багтаж байна. Хөрсний экологийн чадавхыг засаг захиргааны хувиараар авч үзвэл Дорнод, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв аймгуудад хөрсний экологийн чадавх хамгийн өндөр гарсан байна. Харин Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь аймгуудад тааруу үнэлгээтэй газар нутаг үлэмж хувийг эзэлж байна (Зураг-1).

 

 

ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын ЭШДэдА Ц.Батням

Холбоо барих: batnyamts@mas.ac.mn, batnyam.9969@gmail.com



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө