Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 72, 151-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БИДНИЙ АМЬДРАЛД” СЭДВЭЭР ТАНИН МЭДЭХҮЙН ЛЕКЦ УНШЛАА

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр болон Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээнд түшиглэн ногоон гудамж, мод бут, цэцэрлэгжүүлэлтийн үнэ цэнийг ойлгуулах, уур амьсгалын өөрчлөлтийн суурь мэдлэгийг олгох зорилгоор зохион байгуулж буй гар зургийн уралдааны хүрээнд 2025 оны 10 сарын 13-ны өдөр СБД-ын 72-р, СХД-ын 151-р сургуулийн 300 гаруй сурагчдад ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа болон эрдэм шинжилгээний ажилтан Ё.Пүрэвдулам, А.Маралмаа нар “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд” сэдвээр лекц уншиж, танин мэдэхүйн ойлголт өглөө.


Бусад мэдээлэл