Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Баруун бүсийн уулархаг бүс нутгаар цэвдгийн мониторинг мэдээг хураах ажил амжилттай хийгдлээ
Баруун бүсийн уулархаг бүс нутгаар цэвдгийн мониторинг мэдээг хураах ажил амжилттай хийгдлээ

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарт хэрэгжиж буй гадаадтай хамтарсан “Уур амьсгалын өөрчлөлтөд авч буй Хятад, Монголын геоэкологийн аюулгүй байдлын хамгаалалт болон ногоон хөгжлийн хамтарсан бүтээн байгуулалтын жишиг, хариу арга хэмжээ” сэдэвт төслийн хүрээнд Монголын тэгш өндөрлөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай экологийн аюулгүй байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих шинэ загваруудыг бий болгох, эрсдэлд өртөмтгий бүс нутгийг үнэлж, судлах зорилготой хээрийн ажил зохион байгууллаа.

Хээрийн судалгаанд Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Билгүүн, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Э.Ундрахбаяр нар оролцож, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаар ажиллав. Судалгааны явцад Сутай, Мөнххайрхан, Отгонтэнгэр зэрэг өндөр ууланд байршуулсан цаг уурын автомат станцын мэдээг хураан авч, гадаргын температур хэмжигч төхөөрөмж болон зам дагуу байрлах цэвдгийн мониторингийн цооногийн мэдээг цуглууллаа. Түүнчлэн температурын мэдээ хэмжихэд ашиглаж буй тоног төхөөрөмжид шаардлагатай засвар, үйлчилгээ хийж, зарим цэгүүдэд шинэ төхөөрөмж суурилуулснаар урт хугацаанд тасралтгүй судалгааг үргэлжлүүлэх боломж бүрдүүлэн ажиллаа.

 

Мэдээ бэлтгэсэн: Цэвдэг судлалын салбар


Бусад мэдээлэл
Рельефийн төрлүүд
14 өдрийн өмнө