Улаанбаатар хотод үүсээд байгаа төвөгтэй асуудлуудын ихэнх нь байгаль орчин, орон зайн төлөвлөлтэй холбоотой гэж эрдэмтэн судлаачид үздэг. Эдгээр асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв зохистой шийдэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд дараах ажлууд хийхээр төлөвлөж байна. Үүнд:
• Дүүргийн
ерөнхий боловсролын сургуулийн сургагчдад байгаль орчин, уур амьсгалын мэдлэг олгох шинжлэх ухаанд суурилсан богино хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Дүүргийн хэмжээнд тулгарч буй гамшигт үзэгдлийн судалгаа, шийдэл;
• Дүүрэгт хэрэгжүүлэх Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
• Дүүргийн нутаг дэвсгэрийн байгаль орчны бохирдлын судалгаа;
• Эрдэм шинжилгээний хамтарсан хурал, семинар зохион байгуулах;
• Байгууллагын ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгоор спорт тэмцээн зохиох, спортын заал тахимаар хангах зэрэг орно.
Талууд санамж бичгийн зүйл заалтуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, төр захиргаа, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудалд анхаарч ажиллахаар тохиролцов. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргаа удирдлагын хэлтийн дарга Л.Баярмаа, ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.