Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Томилолт
Томилолт

2022 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт, судалгаа” сэдэвт гадаадтай хамтарсан төслийн эцсийн тайланг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбат болон Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, ИТХ-ын дарга Ц.Бат-Өлзий болон Байгаль орчны Улсын байцаагч нарт танилцуулав. Уг төслийг зайнаас тандан судлал болон нөхөн сэргээлт, туршилт судалгааны аргыг хослуулсан цаашид бусад цөлжилт, доройтол эрчимтэй явагдаж байгаа газар нутагт арга зүйг илүү сайжруулан хэрэгжүүлж болохоор өндөр ач холбогдол бүхий ажил болсон гэж холбогдох байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд болон малчид дүгнээд цаашид үргэлжлүүлэн бусад сум, орон нутагт нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил болон бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээлт хийх, малчдад зориулсан сургалт, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцон дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Томилолтоор ГМС-ЗТС-ын салбарын дарга, доктор М.Уртнасан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант С.Амаржаргал, эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Р.Болдбаяр нар ажиллав.

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө