"Хотын газарзүй ба Эдийн засаг, кластер" шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.
ШУА-ийн Газарзүй, геэоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын судлаачдын хамтран туурвисан уг бүтээлд Монгол Улсын хотын зэрэглэл, статус, чиг үүргийн тогтолцоо, бүс болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хотуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог олон талт байдлаар судалж, Монгол орны нөхцөлд тохиромжтой хотын кластерын хэлбэрүүд, хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс, эдийн засгийн төрөлжилтийн асуудлуудыг хотын газарзүйн онол, арга зүйн хүрээнд цогцоор нь авч үзсэн болно. Судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улс нутаг дэвсгэр, орон зайн зохион байгуулалтын хувьд нэг төвт таталцлын тогтолцооноос олон төвт таталцлын тогтолцоонд үе шаттай шилжих шаардлага, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хот, суурин газарт улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын статус, мөн тосгоны статус олгох асуудлуудыг хөндөн авч, хөгжлийн орон зайн төлөвлөлттэй холбоотой бодлогын тодорхой зөвлөмжүүдийг дэвшүүлсэн.
Энэхүү бүтээлийг хот, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн төрөлжилт, хотуудын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцал, кластер бүс, хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой төр, захиргааны байгууллага, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон энэ чиглэлээр сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудад зориулав.
Бусад мэдээлэл