Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ” СЭДЭВТ ТӨСЛИЙН ЭХЛЭЛИЙН ХУРАЛ
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ” СЭДЭВТ ТӨСЛИЙН ЭХЛЭЛИЙН ХУРАЛ

ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид ахлан Даян дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN)-ний санхүүжилттэй “Монгол ба Хятад дахь уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ болон бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” (УАӨ-ЭБДЗТ) төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн зорилго нь хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх хувьсагчуудыг тодорхойлж, Ховд аймгийн сумдын түвшинд үнэлгээ хийж, улмаар эмзэг байдлын үнэлгээ, тэдгээрийн харилцан хамаарлын шинжилгээнд тулгуурлан орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, төлөвлөлтийн систем анализ хийх, дасан зохицох төлөвлөлтийн процессыг сайжруулах зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны бүс нутаг нь МУ-ын Ховд аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймаг болно.

Энэхүү эхлэлийн хурлын үеэр төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх хувьсагч/индикаторуудыг тодорхойлсон байдал, үнэлэх аргазүй, аргачлалыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан мэдээлэл солилцож, санал зөвлөмжүүдийг авав.

Огноо: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 14:00-17:00 цагийн хооронд

Байршил: Эдийн засаг, хөгжлийн яамны Bigdata төвийн 2 давхарын хурлын танхимд

Оролцогчид: Төслийн баг, хамтран судлаачид, холбогдох салбарын судлаачид болон мэргэжилтнүүд

Хурлын хөтөлбөр:

Хугацаа

Илтгэл, үйл ажиллагаа

14:00 – 14:10

Бүртгэл

14:10 – 14:20

10 минут

Нээлтийн үг

 

А.Дашцэрэн, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал

14:20 –  14:40

20 минут

Төслийн танилцуулга: Төслийн зорилго, хамрах хүрээ, ажлын төлөвлөгөө

 

М.Алтанбагана, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга

14:40 – 15:20

40 минут

Судалгааны аргазүй: Эмзэг байдлын хувьсагчуудыг тодорхойлох нь

·         Байгаль орчны хувьсагчууд

Г.Саруул, ГГХ, ЭШДА

·         Мал аж ахуйн хувьсагчууд

М.Урантамир, ГГХ, ЭШДА

·         Нийгэм, хүн ам зүйн хувьсагчууд

Ц.Отгонхүү, ГГХ, ЭШДА

·         Эдийн засаг, санхүүгийн хувьсагчууд

М.Баяржаргал, ГГХ, ЭШДА

15:20 – 15:40

Асуулт хариулт

15:40 – 16:00

20 минут

 

Судалгааны аргазүй: Эмзэг байдлыг нөхцөлдүүлэх хувьсагч хоорондын систем хамаарлыг ойлгох, бүтэцжүүлсэн анализ хийх тухай

 

М.Алтанбагана, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга

16:00 – 16:40

40 минут

Асуулт хариулт, хэлэлцүүлэг

16:40 – 17:00

20 минут

Хаалтын үг

 

М.Алтанбагана, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга

Зураг:





Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө