Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ-ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИ МОНГОЛ ОРНЫ ЗҮҮН БҮС НУТАГТ АЖИЛЛАА
МОНГОЛ-ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИ МОНГОЛ ОРНЫ ЗҮҮН БҮС НУТАГТ АЖИЛЛАА






Монгол талаас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Газарзүйн тэнхим, БНХАУ талаас Хятадын Шинжлэх ухааны академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн, Газарзүй-Аргоэкологийн Зүүнхойдын хүрээлэн, Өвөрмонголын Санхүү, эдийн засгийн их сургууль, Өвөрмонголын Багшийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан 35 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан экспедици баг Монгол орны зүүн бүс нутагт 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 13-ны хооронд ажиллаа.

Энэхүү шинжлэх ухааны хамтарсан экспедицийн зорилго нь “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд бүс нутгийн түвшинд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх; Монгол орны зүүн бүс нутгийн авто зам, төмөр замын гол тэнхлэг, коридорын дагуух томоохон хот, суурин болон үйлдвэр, үйлчилгээний газруудтай танилцах; байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хамтарсан судалгаа хийхэд оршино.

Монгол-Хятадын экспедици баг Монгол орны зүүн бүс дэх Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод очиж ажилласан ба шинжлэх ухааны экспедицийн хүрээнд аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж эдийн засгийн коридорын дагуу аймаг, сумдын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Зүүн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, цаашдын хөгжилд ач холбогдол бүхий Багануурын нүүрсний уурхай, Тосон уул дахь Газрын тосны олборлолтын үйл ажиллагаа, Зүүн бүсийн төмөр замын зангилаа цэг (төлөвлөлтөөр)-т орших Хөөтийн нүүрсний уурхай, Дорнод аймаг дахь УБТЗ-ын харьяа Баянтүмэнгийн төмөр зам болон боловсрол, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл Дорнод их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн байгаль орчны судалгааны хүрээнд Монгол орны цэвдгийн тархалтын өмнөд хил Бүс нуурийн цэвдгийн өнөөгийн байдал, Зуун мод дахь цөлжилт болон ойжуулалт, Хэнтий аймаг дахь газар ашиглалт, газар тариалан, Дорнод аймаг дахь Цайдам нуур болон Хэрлэн голын сав дагуух ус, хөрсний дээж авч, мөн хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг дрон төхөөрөмж хөөргөн зайн тандан судалгаа, зураглал хийж явлаа.

хамтарсан экспедицийг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Хятад талаас Хятадын Шинжлэх ухааны академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, профессор Донг Суоченг нар ахалж, экспедицийг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана болон салбарын эрдэм шинжилгээний ажилчид зохион байгууллаа. 












Монгол-Хятадын шинжлэх ухааны хамтарсан экспедицийн хөтөлбөр, цаашдын хамтынажиллагаа хүрээнд

оролцогчид талууд харилцан илтгэл, мэдээлэл танилцуулж, санал солилцлоо.

ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн. 2018.11.07





























Налайх дүүрэг дэхь Монгол орны цэвдгийн тархалтын өмнөд хил Бүс нуурийн цэвдгийн

нөхцөл байдлыг ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын

дарга, доктор А.Дашцэрэн танилцуулж байна.

Налайх дүүрэг. 2018.11.07



























Налайх дүүрэг дэхь Монгол орны цэвдгийн тархалтын өмнөд хил Бүс нуур.

Налайх дүүрэг. 2018.11.07

























хөрсний дээж авч буй байдал. Зуунмод, Налайх дүүрэг. 2018.11.07


























Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд болон холбогдох

албаны хүмүүстэй хийсэн уулзалт. Багануур дүүргийн уулзалтын танхим. 2018.11.08
























стратегийн ач холбогдол бүхий  ашигт малтмалын 15 ордын нэг болох  Багануурын нүүрсний

уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Багануур дүүрэг. 2018.11.08




















Хэрлэнгийн гүүрний ойролцоо байгаль орчин, газар ашиглалтын нөхцөл байдлыг Дрон төхөөрөмж хөөргөн

зураглал хийлээ. Багануур дүүргээс Чингис хот явах замд. 2018.11.08























газар тариалангийн атарсан талбайтай, газар ашиглалтын байдлыг Дрон

төхөөрөмж хөөргөн зураглал хийлээ. Хэнтий аймаг. 2018.11.09



 

























Хэрлэн голоос усны дээж авч буй байдал. Хэнтий аймаг. 2018.11.09























Хэнтий аймгийн Чингис хот.2018.11.09
































Нуурын ус болон эрэг дэхь хөрснөөс дээж авч буй байдал.

Дорнод аймгийн Баянтүмэн сум. 

Цайдам нуур.2018.11.10


























Зүүн бүс нутаг дахь боловсрол, шинжлэх ухааны төлөөлөл Дорнод их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дорнод аймгийн Чойбалсан хот.2018.11.10


























Зүүн бүс нутаг дахь төмөр замын тээврийн төлөөлөл Баянтүмэнгийн төмөр замын тасгийн үйл

ажиллагаатай танилцлаа. Дорнод аймаг, Чойбалсан хот. 2018.11.10

















Хэрлэн голын байгаль орчны нөхцөл байдал болон нийгэм, эдийн засаг дахь үр өгөөжийн талаар мэдээлэл өгч,

харилцан санал солилцож буй байдал. Чойбалсан хот, Хэрлэнгийн гүүр. 2018.11.11














Дорнод-Монголын талын Цагаан Зээрийн сүрэг & Хээрийн экосистем.

Газрын тосны олборлолтын Тосон уул XIX талбай руу явах замд. 2018.11.11
















Зүүн бүс дэх Газрын тосны олборлолтын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж буй байдал.

АМГТГ-ийн төлөөлөгч Ганбаярын хамт. Матад сум, Тосон уул XIX талбай. 2018.11.12
















Газрын тос анх оргилсон цэг, Т19-3 цооног. Матад сум, Тосон уул XIX талбай. 2018.11.12

















Дорнод аймгийн Матад сумын засаг даргын тамгын газрын зарим удирдлага, сумын хэсгийн төлөөлөгч нарын хамт. Матад сум. 2018.11.12

















нутгийн малчин айлд зочилж малчин өрхийн амьдрал, ахуй нөхцөлтэй танилцаж буй байдал.

Матад сум. 2018.11.12












Зүүн бүс дэх төмөр замын тээврийн зангилаа цэг (төлөвлөлтөөр) Хөөтийн нүүрсний уурхай.

 Дорнод аймгийн Матад сум. 2018.11.12

















Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот. 2018.11.13






Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө