Солонготын давааны байгалийн аясаар сэргэн ургасан өсвөр шинэсэн ойд судалгаа
Ойн нөөц, ой хамгааллын салбарын судлаачид
Тарвагатайн нурууны БЦГ-ын нутаг дэвсгэр, Солонготын давааны түймэрт өртөж, байгалийн
аясаар сэргэн ургасан өсвөр шинэсэн ойд судалгаа гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны
зорилго нь байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг үнэлэх, ойн цэвэрлэгээний
ажлын дараах байгалийн сэргэн ургалтын шигүүрэл болон моддын өсөлтөд үзүүлэх нөлөөг
илрүүлэхэд оршиж байна.
Солонготын даваанд түймэрт шатсаны дараа
ойн цэвэрлэгээ хийгээгүй талбайд мониторинг судалгааны 5, ойн цэвэрлэгээ хийсэн
талбайд 5 буюу нийт 10 дээж талбайг тусгаарлан,дээж талбайн мод тус бүрийн
таксацын үндсэн үзүүлэлтүүдийг хэмжиж, тооллого хийв. Мөн байгалийн аясаар сэргэн
ургасан моддын диаметрийн өсөлтийн зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ишний
шинжилгээний дээж, байгалийн эх ойгоос өсөлтийн өрөмдсөн дээж, судалгааны
талбай тус бүрт хөрсний бүтэн зүсэлт хийж, хөрсний үе, давхарга тус бүрээс дээж
авлаа. Энэхүү хээрийн судалгааны дүнд байгалийн сэргэн ургалтын өсөлтийн
онцлог, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх улмаар байгалийн сэргэн
ургалт бүхий ойн санд ойн аж ахуйн арга хэмжээг хийх боломж бүрдэх юм.
Бусад мэдээлэл