Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Номын бүлэг хэвлэгдэн гарлаа
Номын бүлэг хэвлэгдэн гарлаа

ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн судлаач доктор С.Энх-Амгалан, ОУУБИС-ийн судлаач, доктор Ш.Сэрчмаа нарын хамтран бичсэн The Impact of Climate Changes and Opportunities for Adaptation on Pastoral Livestock Husbandry – A Study of Mongolian Pastoralism ” хэмээх номын бүлэг Англи улсаас эрхлэн гаргадаг Biodiversity Conservation – Ecological, Environmental and Societal Aspects” номонд хэвлэгдэн гарлаа. Тус номонд монгол эрдэмтдийн бүтээл анх удаагаа хэвлэгдэн гарч байгаагаар онцлог болохыг тэмдэглэсэн байна. Бид энэхүү номын бүлэгт монголын нүүдэлч малчид олон зууны турш нүүдлийн мал аж ахуйг эрхэлж  байгалийг доройтуулахгүй, ээлтэйгээр хамгаалан ашиглаж ирсэн нууц нь бэлчээрийн зөв менежмент, улирлаар зохистой сэлгэн ашигладагтай холбоотой болохыг тэмдэглэв. Түүнчлэн манай үндэсний нүүдэлч малчдын чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд “Бэлчээрийн малын экологийн зохистой нутаг” шинэлэг аргазүй, нэр томьёо, “Бэлчээрийн МАА газарзүй” гэсэн шинэ салбар ухааныг дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт оруулсан болохыг онцлон дурьдлаа. Эцэст нь дүгэнэхэд Монгол орон бол дэлхийд уламжлалт бэлчээрийн мал ахуй, нүүдлийн  соёл заншлыг  “сонгодог хэлбэр”-ээр нь авч үлдсэн цөөхөн орны нэг бөгөөд уг бүтээлээр дамжуулан түүнийг дэлхийн улс орнуудад бага боловч таниулах нь бидний нэг зорилго байв.


Бусад мэдээлэл
Рельефийн төрлүүд
2 сарын өмнө