Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар хамтын ажиллагааны хүрээнд Монгол оны түүх соёлын үл хөдлөх дурсгал, эртний хот суурин, булш, оршуулгын дурсгалд геофизикийн цахилгаан хайгуулын судалгааг хамтран хийж, цаашид гүнзгийрүүлэн судлах зорилгоор 2025 оны 4 сарын 4-нд санамж бичгийг байгуулав.

 Орчин үед геофизикийн хэмжилтийн багаж, төхөөрөмж нь нарийвчлал өндөртэй, боловсруулалт, тайллын программ хангамж шинэ шатанд хүрсэн давуу талуудтай. Иймд гадаргад ойр орших буюу илрүүлэхэд хялбар түүх соёлын дурсгал, эртний хот суурин, булш, бунхныг илрүүлэх судалгаанд маш бодитой, чухал мэдээллийг өгөх боломжтой аргын нэг нь геофизикийн цахилгаан хайгуул юм. Уг аргыг археологийн судалгаанд өргөн ашигласнаар эрэл, хайгуулын ажлыг үр дүнтэй болгох, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт бий болгох олон чухал ач холбогдолтой.

Дээрх арга хэмжээнд мөн ГГХ-ийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн, Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын дарга Л.Ишцэрэн нар тус тус оролцлоо.

 

 

Мэдээ бэлтгэсэн: ГГХ-ийн Цэвдэг судлалын салбар


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
1 сарын өмнө
“Ой ба Хүнс”
1 сарын өмнө