Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Цацраг идэвхит изотоп ашиглан хөрсний эвдрэл, элэгдлийг судалж байна
Цацраг идэвхит изотоп ашиглан хөрсний эвдрэл, элэгдлийг судалж байна

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачид Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй “Цөмийн технологи ашиглан хөрс, усны чанарыг үнэлж сайжруулах замаар хөрсний доройтлыг бууруулж, ургацыг нэмэгдүүлэх” (Assessing and Improving Soil and Water Quality to Minimize Land Degradation and Enhance Crop Productivity Using Nuclear Techniques (RCA)) Ази Номхон далайн бүс нутгийн RAS5084 төсөлд хамрагдан ажиллаж байна. Төсөл 2018-2021 онуудад үргэлжэх бөгөөд Хөрс судлалын салбарын судлаачид 3 удаагийн сургалтад хамрагдан 1 удаагийн зөвлөх мэргэжилтэнг хүлээн авсан. Хөрсний элэгдэл эвдрэл, хуримтлалыг цацраг идэвхт Cs 137 изотопи ашиглан судлах арга зүйд нарийвчлан суралцаж, практик судалгаанд ашиглаж байна. 

Бэлчээр, ой болон газар тариалангийн ашиглалт бүхий Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бага Мухартын аманд 2019 онд хээрийн судалгаа хийн Гамма спектрометрийн лабораторийн задлан шинжилгээг хийсэн. Судалгааны дүнг боловсруулахад PDM, MBM2 Conversion Model ашигласан. Хөрсний элэгдэл, хуримтлалын судалгааны урьдчилсан үр дүнгээс танилцуулвал:s

Бага Мухартын аманд харьцуулах талбайн Cs137-н агууламж 1639 Bq m-2 байсан ба хөндийн ёроол хэсэгт хуримтлал (3.5 тн га-1 жил -1) үүссэн, бусад хэсэгт хөрс элэгдсэн байна. Бэлчээрийн хөрсний эвдрэл 1 га талбайд 1 жилд дунджаар 5 тн байгаа нь бага биш үзүүлэлт болно. Бэлчээрийн хөрсний эвдрэл ар хажууд дунджаар 3.2 тн га-1 жил-1 байхад өвөр  хажууд дунджаар 14.7 тн га-1 жил-1 буюу хоорондын ялгаа 4.5 дахин их байна. Бэлчээрийн хөрсний эвдрэл ихсэх хандлагатай байна. Тариалангийн талбайн хөрсний эвдрэл 1 га талбайд 1 жилд дунджаар 22.6 тн буюу хөрс элэгдэж эвдрэлд орох үйл явц хүчтэй байна.


                                                                                                                                            Хөрсний элэгдэл/хуримтлалын зураг 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө