Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭХ ГАЗРЫН ГАЗАРЗҮЙН МЭДЛЭГ–ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” СЭДЭВТ БАГШ, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ЭХ ГАЗРЫН ГАЗАРЗҮЙН МЭДЛЭГ–ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” СЭДЭВТ БАГШ, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн багш, сурагч, судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эх газрын газарзүйн мэдлэг–хөгжлийн хөтөч” сэдэвт  уулзалт, өдөрлөгийг Улсын газарзүйн олимпиадтай уялдуулан 2025 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.
2 дахь удаагийн уулзалт, өдөрлөгийг Улсын газарзүйн 30-р олимпиадад мэдлэг, ур чадвараа сорихоор 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгаран ирсэн Ерөнхий боловсролын сургуулийн 50 шахам газарзүйн багш нарыг оролцуулан 2026 оны 04 сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ удаа 2025 онд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр авсан санал асуулгын үр дүнд газарзүйн судалгааны үр дүнг дунд сургуулийн газарзүйн хичээлтэй уялдуулах, багш-судлаачид хамтран ажиллах боломжуудыг онцолсон 5 илтгэл, 2 семинарыг танилцууллаа. Үүнд: Монгол орны ойн нөөц ба нөхөн сэргээлт, цөлжилтийн судалгаа, газарзүй ба түүхийн хичээлийн уялдаа, дижитал шилжилт ба газарзүйн боловсрол дахь цахим технологийн хэрэглээ, ургамлын цуглуулгын сангийн ач холбогдол, ландшафтын тогтвортой байдал, эрдэм шинжилгээний өгүүлэл унших арга зүй зэрэг сэдвүүд багтсан болно.

 

Тус арга хэмжээний үеэр хэлэлцүүлсэн илтгэл, семинарын агуулгатай уялдуулсан асуулт, даалгаврын хүрээнд мэдлэг сорих тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчдод “Монгол Улсын Үндэсний Атлас”, “Чингис Хаан Атлас”, “Газарзүйн Нэвтэрхий толь” бүтээлийн дээжийг гардуулав.

Түүнчлэн газарзүйн олимпиадад олон жил шавь нараа бэлтгэн амжилттай оролцуулж, шавь нар нь хамгийн олон удаа шагнал хүртсэн багшийг онцлон шагналаа.
Энэхүү уулзалт, өдөрлөг нь газарзүйн боловсрол, судалгаа, практикийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит ахиц дэвшил авчирсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
 
Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар, 2026 оны 04-р сарын 09.


Бусад мэдээлэл
Сургалтын зар
1 сарын өмнө