Эхлэл
Шинэ Мэдээ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ, ДАСАН ЗОХИЦОХ АСУУДАЛ СЭДЭВТ ХАМТАРСАН СЕМИНАРЫГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Даян дэлхийн өөрчлөлтийн
судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN-GCR) байгууллагын санхүүжилтээр
ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн “Монгол ба Хятадын нийгэм эдийн засгийн
эмзэг байдлын үнэлгээ ба бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан
зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа
болно. Төслийн хүрээнд 2024 оны 3-р сарын 7-ны өдөр Японы Нагоягийн их
сургуулийн Хүрээлэн буй орчны сургуультай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд
байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдал ба дасан зохицох арга хэмжээ”
сэдэвт хамтарсан семинарыг зохион байгууллаа. Хамтарсан семинарт ГГХ-ийн
захирал, доктор А.Дашцэрэн, тус хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн
салбарын дарга, доктор М.Алтанбагана, докторант Г.Саруул нар монголын талыг
төлөөлөн оролцсон юм. Төслийн удирдагч доктор М.Алтанбагана “ Project
Introduction, climate change vulnerability and adaptation measures ”
сэдвээр, төслийн багийн гишүүн докторант Г.Саруул Research results: Climate
change vulnerability variables in Khovd province ” сэдвээр хамтарсан төслийн
үр дүнг семинарт оролцогчдод танилцуулж, санал солилцлоо.
Харин Японы талаас Нагоягийн их
сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын сургуулийн профессор Шинода М “ My
JSPS projects 2013-2028 ”, профессор Такахаши М “ Social Science Approach to Natural Disaster:
Related to Post-disaster Recovery ”, доктор Б.Нандинцэцэг “ Approach to Natural
Disaster: Related to Post-disaster Recovery ”, мөн доктор
А.Коно “ Monitoring vegetation change with UAV due to livestock usage in East
Asian rangeland ” сэдвээр болон бусад холбогдох эрдэмтэн судлаачид
судалгааны үр дүнгээ тус тус танилцууллаа.
Семинарт оролцогчид Монгол орон
болон Төв Азийн бүс нутгийн түвшинд хийгдсэн судалгаануудынхаа үр дүнг
танилцуулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө, эмзэг байдал,
зудын гамшигт үзэгдлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, шороон шуурга
чиглэлээр хийгдэж буй судалгааны үр дүнгүүдээ хуваалцаж, цаашдын хамтын
ажиллагааны талаар санал солилцов.
Бусад мэдээлэл