Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2023 ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2023 ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухааны сургууль, ШУА Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагууд хамтран дэлхийн хөрсний өдөрт зориулсан ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН – 2023 зөвлөлдөх уулзалтыг ХӨРС ба УС амьдралын эх булаг уриан дор амжилттай зохион байгууллаа.

2023 оны 12 сарын 08 -ны 09:00-12:30 хооронд үргэлжилсэн тус хурлаар Улаанбаатар хотод тулгамдаж буй хүрээлэн буй орчны асуудал, түүнийг шийдвэрлэх боломжуудын талаар эрдэмтэн, судлаачид болон бодлого боловсруулах түвшиний мэргэжилтэнүүдтэй санал солилцлоо. Тус хуралд ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БОАЖЯ, МУИС, МУБИС, ХААИС, НБОГ, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв болон бусад холбогдох байгууллагуудаас нийт 9 илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэлийн агуулга нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд болох газар ашиглалт, цаашдын чиг хандлага, хөрсний бохирдол, эвдрэл, доройтол, хотын ногоон байгууламжийн хүрэлцээ, хангамж болон харь зүйл ургамлын судалгаа гэх мэт сонирхолтой судалгаанууд оролцлоо.   


Бусад мэдээлэл