Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЧОЙБАЛСАН-ЭРЭЭНЦАВ-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ОРЧИМ, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ ЧИГЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ТӨМӨР ЗАМ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГИЙН СУДАЛГАА
ЧОЙБАЛСАН-ЭРЭЭНЦАВ-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ОРЧИМ, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ ЧИГЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ТӨМӨР ЗАМ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГИЙН СУДАЛГАА

“Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын дагуух сүүлийн 20 жилийн хугацаан дах орон зай цаг хугацааны бэлчээрийн өөрчлөлтийг олон хэмжээст хиймэл дагуулын мэдээнд суурилсан хяналт, мониторинг хийх, платформ байгуулах” сэдэвт олон улсын хамтарсан төслийн хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын судлаачид Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын зүүн хэсэг буюу Чойбалсан-Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр зам орчим, Чойбалсан-Хөөт чиглэлийн төлөвлөж байгаа төмөр зам орчмын нутаг дэвсгэрт бэлчээр ашиглалтын өнөөгийн байдлыг үнэлэх, ургамлын биомасс тодорхойлох дээж цуглуулах, бэлчээр ашиглалтад төмөр замаас үзүүлэх нөлөөллийг илрүүлэх социологийн судалгааг 2023 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 2 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Хээрийн судалгаагаар ургамлын геоботаникийн дэлгэрэнгүй бичиглэл 47, бэлчээрийн ургамлын ургацын 240 гаруй дээж, бэлчээрийн талхагдалд өртсөн, өртөөгүй газраас 20 гаруй хөрсний зүсэлт хийж дээж цуглууллаа. Судалгааны явцад цуглуулсан мэдээлэл нь төслийн үндсэн зорилго болох бэлчээрийн биомасс, ургацыг олон хэмжээст хиймэл дагуулын мэдээнд суурилан үнэлэх, хяналт, мониторинг хийхэд ашиглагдах юм.

Хээрийн судалгаанд тус хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант М.Нямхүү, ургамал судлаач, доктор Б.Мандах, магистрант Б.Мөнхзул, П.Тэлмэн, Б.Мөнхтөр, Г.Цолмонбаяр, жолооч Б.Дэмбэрэл нар тус тус оролцов.

Судалгааны баг бүрэлдэхүүн Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан, Чулуунхороот, Матад сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар сумдын газар нутагт ажиллаж 2500 орчим км замыг туулжээ.

















ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, ГЗМС, ЗТСудлалын салбар

2023.08.03


Бусад мэдээлэл