Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАГ УУРЫН МОНИТОРИНГ СТАНЦЫН ТОО НЭМЭГДЛЭЭ
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАГ УУРЫН МОНИТОРИНГ СТАНЦЫН ТОО НЭМЭГДЛЭЭ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь олон улсын 50 орчим байгууллагатай эрдэм шинжилгээ судалгааны талбарт хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь Герман улсын Хайделбергн их сургууль юм. Тус сургуулийн эрдэмтэн судлаачид Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран Хэнтийн уулсын уур амьсгал, ус, энергийн тэнцэл, цэвдгийн төлөв байдлын талаарх судалгааг хийж, олон улсын сэтгүүлүүдэд үр дүнгүүдээ хэвлүүлсэн байдаг.

2022 оны 10-р сард Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Хайделбергийн их сургуулийн Газарзүйн тэнхимийн профессор Лукас Мензел нар хоёр байгууллагыг төлөөлөн хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр байгаль орчин, уур амьсгалын судалгаа хийх, залуу судлаачдыг мэргэшүүлэх богино, урт хугацааны сургалтад хамруулах, судалгааны мэдээлэл харилцан солилцох, судалгаа шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг чухал асуудлуудыг зүйлчилж өгсөн юм.

Гэрээг хэрэгжүүлэх, хүрээлэнгийн мониторинг сүлжээг өргөтгөх зорилгоор Хайделбергийн их сургуулийн Газарзүйн тэнхимийн профессор Лукас Мензел цаг уурын 2 иж бүрэн станц, тэдгээрт хураагдсан мэдээ материалын хамтаар Газарзүй, геоэкологийн хүрээлэнд 2023 оны 9-р сарын 10-нд хүлээлгэн өглөө.

Тус станцууд нь Сөгнөгөрийн голын хөндий байрлах бөгөөд цаг уурын стандарт үзүүлэлтүүдийг 10 минут тутамд хэмжиж, ус, энергийн эргэлтийн тооцож болдгоороо чухал юм. Мөн үндсэн станц нь цаг уурын багаж тоног төхөөрөмжийн шилдэг компани Campbell Scientific-ийн бүтээгдэхүүн тул Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, олон жил ажиллах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар тус хүрээлэн нь Монгол орны янз бүрийн газруудад, манай орны өндөр уулс, мөстлөг, цэвдэг, нуур, ой, тал хээр, говь цөлийг төлөөлж чадахуйц 30 гаруй талбайд цаг уурын станц, мониторинг сүлжээг байгуулаад байна. Хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье.




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө