Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НЭГ БҮС, НЭГ ЗАМ ДАГУУХ ХҮЙТЭН МАНДЛЫН АЖИГЛАЛТ, СУДАЛГАА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ЦЭВДЭГ СУДЛАЛЫН САЛБАРЫН СУДЛААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“НЭГ БҮС, НЭГ ЗАМ ДАГУУХ ХҮЙТЭН МАНДЛЫН АЖИГЛАЛТ, СУДАЛГАА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ЦЭВДЭГ СУДЛАЛЫН САЛБАРЫН СУДЛААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн эко-хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Нэг бүс, нэг зам дагуух хүйтэн мандлын ажиглалт, судалгаа” сэдэвт олон улсын сургалт БНХАУ-ын Ганьсу мужийн Ланжоу хотод 2024 оны 8 сарын 15-аас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Билгүүн, А.Маралмаа нар амжилттай оролцсон. Үүнээс гадна Хятад, Пакистан, Непал, Монгол, Египет, Йордан, Этиоп, Тажикстан, Ирак зэрэг 9 улсын их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгийн 30 гаруй судлаачид хамрагдсан.

Сургалтын гол зорилго нь хүйтэн мандлын өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ажиглалтын чадавхыг сайжруулах, нийгэм, эдийн засаг, экологийн тогтолцоонд хүйтэн мандлын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Сургалтыг танхим болон хээрийн ажил хосолсон байдлаар зохион байгуулав.

Хээрийн ажлын хүрээнд сургалтын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор Эболинг уулын цэвдгийн байнгын ажиглалтын станц, Дунхуань говийн судалгааны суурин, Баланхэ мөсөн голын цаг уурын станц зэрэгтэй танилцаж, туршлага солилцсон.

Түүнчлэн нийт оролцогчид өөрсдийн хийж буй судалгааны ажлын талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв. БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн эко-хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнгээс энэхүү сургалтад амжилттай оролцсон нийт судлаач, оюутнуудад гэрчилгээ гардуулав.



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө