“Цөлжилтийг сааруулах технологиуд боловсруулж турших” цөм технологийн төслийн хүрээнд Дархан уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгойд “Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас” байгуулах технологийн хувилбаруудыг туршин нэвтрүүлэх зорилгоор 2012 оны 05 сард байгуулсан хамгаалалтын ойн зурвас, 2023 оны 08 сард 10 м хүртэл өндөр болж хамгаалах нөлөө нь өссөн байна. Тус хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь “МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮСҮҮД ДЭХ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ҮЙЛ ЯВЦЫН МОНИТОРИНГ СУДАЛГАА, СААРУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт суурь судалгааны ажлыг 2022-2023 онд хэрэгжүүлж байна. Суурь судалгааны хүрээнд агро ойжуулалтын технологийн мониторинг болон түүний экологи эдийн засгийн ач холбогдлыг үнэлэх судалгааг явуулж байна."