Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар нь Олон улсын геоморфологичдын холбоо (IAG)-той хамтран ажиллана.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар нь Олон улсын геоморфологичдын холбоо (IAG)-той хамтран ажиллана.

ШУА-ийн ГГ-ийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар нь ландшафт, геоморфологийн чиглэлээр суурь судалгаа явуулдаг бөгөөд геоморфологийн судалгааг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Олон улсын геоморфологичдын холбоо (IAG)-нд гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн хугацаанд уламжилсан юм.


Олон улсын геоморфологичдын холбооны зүгээс тус хүрээлэнг Монгол улсыг төлөөлсөн үндэсний шинжлэх ухааны гишүүнээр элсүүлж, тус хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга, докторант С.Нарангэрэлийг 2023 оны 7-р сараас эхлэн тус холбооны Монгол дах төлөөлөгч гишүүнээр томиллоо.  


Олон улсын геоморфологичдын холбоо (IAG) нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд геоморфологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, олон нийтийн дунд мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, геоморфологийн чиглэлээр хамтарсан судалгааг явуулах үндсэн зорилготой төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Тус холбоо нь 1989 онд Герман улсад байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 63 улсын үндэсний шинжлэх ухааны гишүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.


Холбоос: http://www.geomorph.org/s

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө