Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШОРООН ШУУРГАНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ ЮМ
ШОРООН ШУУРГАНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ ЮМ

Газрын доройтлыг бид олон хэлбэрээр тодорхойлж болно. Тэдгээрээс хамгийн түгээмэл хүн бүрийн нүдэнд хоногших нэг хэлбэр бол шороон шуурга гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Хамгийн энгийнээр бол шороон шуурга гэдэг нь үзэгдэх орчин 1 километрээс бага болох үйл явц юм. Шороон шуурга хэдий байгалийн үзэгдэл гэж тооцогддог ч газар ашиглалтын буруу үйл ажиллагаа буюу  хүний нөлөөтэйгөөр байгалийн аль ч бүс бүслүүрт үүсэх болсон, 21-р зууны тогтвортой хөгжлийн том асуудал юм. Шороон шуурганы талаарх судалгаанаас үзэхэд түүний шалтгаануудын 20-25 хувийг газрын муу менежменттэй холбож үзсэн байдаг. Тухайлбал,  хөрсийг буруу ашигласнаас хөрсний бүтэц өөрчлөгдөж суларсан нарийн ширхгүүд ямар ч салхины нөлөөнд туугдан агаар мандалд дэгдэнэ. Энэ аэрозолийн манан хэдэн мянган километр үргэлжилнэ. 


                                 Зураг 1.1 Дэлхийн шороон шуурганы тархалтын зураг

Өнөөгийн байдлаар шороон шуурганы нөлөөнд дэлхийн 155 улс өртөөд байгаагийн, 45 улс нь шороон шуурганы эх үүсвэрийн бүс нутаг хэмээн тодорхойлсон байдаг. Тэдгээрийн нэг нь Монгол улс юм. Дэлхийн хэмжээнд шороон шуурганы гол бүс нутаг юуны түрүүнд Сахарын цөлтэй хиллэх орнууд юм. Энэ бол хамгийн том, гол шороон шуурганы эх үүсвэр. Эндээс хойшоо, урагшаа, зүүн чигт шороон урсгал үргэлжилнэ. Ирак, Иран, Сири, Кувейт, Саудын араб зэрэг булангийн улс орнууд энэ урсгалын гол талбар болдог. Энэ урсгал зүүн тийш лавширч Афганистан, Туркменистан, Узбекистаныг чиглэнэ. Төв Азийн энэ бүс нутаг шороон шуурганы 2 чиглэлийн урсгалын талбар болдог. Нэг талаас Сахарын их урсгал нөгөө талаас Говь цөл, Төвөдийн тэгш өндөрлөгөөс баруун урд зүг чиглэсэн хоёр дахь урсгал. Ийнхүү тасралтгүй том шороон бүслүүр Сахарын зүүн үзүүрээс эхлэн Монгол, Хятадын газар нутгийг дайран үргэлжилсэн байдаг.

Шороон шуургыг бууруулах шилдэг арга бол салхины хамгаалалт. Салхины хамгаалалт гэхлээр хана хэрэм босгох ажил биш бөгөөд, шинжлэх ухаан аль хэдийн баталчихсан арга технологи бол салхины хамгаалалтын ойн зурвас байгуулах явдал юм. Ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгодог. Мэдээж мод болгон өөрийн биологийн онцлогтой учир өндөр ургадаг мод, дундаж өндөртэй мод, нам бут сөөг гээд ээлжлэн эгнээ үүсгэн тарина. Энэ ногоон ханыг хөндлөн харвал яг л тор мэт зарим газраа нүхтэй зарим газраа навч, мөчрөөрөө халхалсан байдаг. Энэ нүхний хэмжээ хир байхаас хамаарч ойн зурвасыг нягт, сийрэг, сиймхий бүтэцтэйгээр байгуулна. Бид Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархайд элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас байгуулах туршилт, судалгааг хийж гүйцэтгэж байна (Зураг 1.2).


                                         Зураг 1.2 Салхинаас хамгаалах ойн зурвас 

Салхин талд өндрийн шатлал бүхий ойн зурвас байгуулснаар салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой байна. Манай орны бүс нутагт сиймхий бүтэцтэй тарилтыг илүүтэй зөвлөсөн байдаг. Бидний судалгаагаар Алтайн өвөр говь, өмнөд говь гээд шороон шуурга жинхэнэ утгаараа жилийн 100 гаруй өдөр үргэлжлэх бүс нутагт нягт бүтэцтэй ойн зурвас илүү тохиромжтой.

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө