Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЕВРОАЗИЙН ЦЭВДГИЙН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХОЁР ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЕВРОАЗИЙН ЦЭВДГИЙН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХОЁР ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Сибирь, Монгол, БНХАУ-ын Төвөдийн Тэгш Өндөрлөгийн цэвдэгтэй бүс нутгийг дайруулан Евроазийн цэвдгийн урт хугацааны мониторингийн сүлжээ бий болгох зорилготой хамтарсан хээрийн экспедицийг хоёр дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хээрийн экспедицийг 2024 оны 9 сарын 08-20 өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус хугацаанд манай орны цэвдэгтэй бүсэд орших Алтайн уулархаг бүс нутагт 6 ширхэг цаг уур, цэвдгийн иж бүрэн автомат станцуудыг шинээр байгуулж, 2023 онд Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсад байгуулсан 5 ширхэг станцуудын мэдээг хураах ажлууд хийгдсэн. Ийнхүү Монгол орны цэвдэгтэй бүсэд босоо, хэвтээ трансектын дагуу нийт 11 цэгт мониторингийн цэгүүдийг амжилттай байгууллаа.
Евроазийн цэвдгийн мониторингийн сүлжээний байршил Монгол оронд.

Евроазийн цэвдгийн мониторингийн сүлжээний байршил Монгол оронд.

Хятад-Монголын хамтарсан судалгааны багийн хамт олон.

Судалгааны багт ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор (Ph.D) А.Саруулзаяа, Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн доктор (Ph.D), профессор Ву Тонхуа, доктор (Ph.D), профессор Шаодун Ву болон залуу судлаач нар оролцлоо.

Эдгээр цаг уур, цэвдгийн мониторингийн автомат станцууд нь Монгол орны цэвдэгтэй бүсэд урт хугацаанд уур амьсгалын үзүүлэлтүүдийг хэмжих төдийгүй ул хөрсний чийг, цэвдгийн температурыг давхар хэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Дээрх цаг уурын иж бүрэн автомат станц нь 5 минутын интервалтай агаарын температур, хөрсний гадаргын болон гүний 2 м-ийн түвшний температур, хөрсний хөлдөлт гэсэлт, хөрсний чийг, нарны цацраг, хур тунадас, агаарын даралт, салхины хурд, салхины чиглэл гэх мэт үзүүлэлтүүдийг хэмжиж байна. Тухайн цэгүүдэд цаг уур, цэвдгийн параметрүүдийг хэмжсэнээр цэвдэгтэй бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн гэсэлтэд хэрхэн нөлөөлж буйг урт хугацаанд тогтвортой хэмжих үнэ цэнэтэй мэдээллийг бэлдэж байгаагаараа шинжлэх ухааны ач холбогдолтой. Энэ нь Евроазийн цэвдгийн төлөв байдлыг хянах суурь мэдээг бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Баянхонгор аймгийн Хүүшийн ам.

Говь-Алтай аймгийн Алтай хот орчим.

Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуурын хөндий.

Булган сумын Булган голын хөндий.

Баян-Өлгий аймгийн Бураатын даваа.

Завхан аймгийн Түдэвтэй сумын Жарамтайн голын хөдий.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө