Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР-2023 “ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ”
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР-2023 “ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ”

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-ны өдөр “Усны өдөр”-ийг тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ өдөр усны тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хэлэлцэх, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, сурталчлан таниулах зорилготой. 2023 оны дэлхийн усны өдрийг Тогтвортой хөгжлийн зорилго 6-ын зорилтуудыг богино хугацаанд үр дүнтэй биелүүлэх зорилгоор “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбараас сурагчдыг усыг хэрэглэх зөв дадал зуршилтай болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 6-10 дугаар ангийн 1200 сурагчдад Монгол орны усны нөөц, усны зөв хэрэглээ-ашиглалт, усны бохирдлоос сэргийлэх талаар 1 цагийн хичээл зааж энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.







 

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө