Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДЭЛХИЙН ТАНДАН СУДЛАЛЫН ХАМГИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ISPRS-ИЙН ИХ ХУРЛААС АКАДЕМИЧ Д.АМАРСАЙХАН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ДЭЛХИЙН ТАНДАН СУДЛАЛЫН ХАМГИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ISPRS-ИЙН ИХ ХУРЛААС АКАДЕМИЧ Д.АМАРСАЙХАН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Академич Д.Амарсайханд 2020 онд олгосон Эдуард Долезалын шагналыг 2022 оны 6-р сард Франц улсад зохион байгуулагдсан ISPRS-ийн 24-р их хурал дээр гардуулан өгчээ. Энэхүү шагнал нь 1910 онд ISPRS-ийг үндэслэн байгуулсан Австрийн нэрт эрдэмтэн, уг байгууллагын анхны ерөнхийлөгч Эдуард Долезалын нэрэмжит шагнал бөгөөд шагналыг хөгжил нь шинэ шатанд гарч байгаа хөгжиж буй орнуудын эрдэмтдэд зайнаас тандан судлал, фотограмметр, газарзүйн мэдээллийн систем, оронзайн технологи зэрэг шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 4 жилд 1 удаа олгодог аж. ISPRS-ийн 24-р их хурал нь нийт 3000 гаруй хүн оролцсон, 1600 гаруй судлаачид бүтээлээ хэлэлцүүлсэн, анх удаа эмэгтэй эрдэмтэн тус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон гээд онцлог зүйлс ихтэй хурал болсон байна.  ISPRS-ийн дараагийн  их хурал нь 2026 онд Канадын Торонто хотод зохион байгуулагдахаар болжээ. 




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө