ХОРЬДУГААР ЗУУНЫ НЭРТ ЭРДЭМТЭН, МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ НАМГАРЫН ЛОНЖИД АГСНЫ БҮТЭЭН БАЙГУУЛСАН БАЙГАЛИЙН ХӨРГӨЛТТЭЙ МӨСӨН ЗООРЬ
.jpg?w=1200)
Цул мөсөн зоорь, 1965 он
Манай оронд анх 1960, 1970-аад оны үед тухайн үеийн Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, төрийн шагналт Н.Лонжид байгалийн хөргөлттэй мөсөн зоорийг Монгол орны хэмжээнд хэд хэдэн газар барьж байгуулсан түүхтэй.
Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.
Мөсөн зоорийг анх барих санал дэвшүүлэн
туршилт хийх санал авч байхад тухайн үед эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байжээ.
Тухайлбал “Энэ бол Мянгуужин, санаанд оромгүй мөрөөдөл, зуны халуунд яавч
тэсэхгүй, хайлж ор мөргүй алга болно” гэж байсан. Гэвч бүтээн байгуулалт
хийгдэж, ард иргэд зуны улиралд шинэ мах хэрэглэх боломжийг олгосон нь тухайн
үед магтан сайшаагдаж байжээ.
Төрийн шагналт, доктор, дэд профессор Намгарын Лонжид агсны бариулсан мөсөн
зоорийг төр засгаас үнэлэн 1977 онд оновчтой саналаар, 1979 онд БНМАУ-ын сайд
нарын зөвлөлөөс зохиогчийн эрхийн гэрчилгээ, 1996 онд шинэ бүтээлийн
патент зэргийг тус тус өгч байсан түүхтэй. Харин 1988 онд тухайн бүтээлийн
үнэ цэнийг ойлгож, ард түмний амьдрал болон улс орны бүтээн байгуулалтад
оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Монгол улсын төрийн шагнал” олгосон. Тэрээр 1959 оноос хойш мөсөн байгууламжийн
талаар судлан дагнан мэргэшиж, энэ талаараа 10 гаруй ном, 170 гаруй мэргэжлийн
зөвлөмжүүд бичиж гаргасан байна.


Хүүшийн амны мөсөн зоорийн дотор талд, 1994 он.
Бусад мэдээлэл