Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн Буйр, Хяргас нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх” төслийн судалгааны үр дүнг орон нутагт танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
“Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн Буйр, Хяргас нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх” төслийн судалгааны үр дүнг орон нутагт танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

ШУА–ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар 2023-2024 онд Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгат “Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн Буйр, Хяргас нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх” сэдэвт төслийг хэрэгжүүлж судалгааны үр дүнг орон нутагт танилцуулж санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг 2024 оны 10 сарын 31-нд Дорнод аймгийн Чойбалсан, Увс аймгийн Улаангом хотуудад амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт захиалгат төслийн судалгааны үр дүн, явцыг орон нутагт танилцуулж, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг орон нутгийн төлөвлөлт, бодлоготой уялдуулж шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд тус дөхөм болох үүднээс зохион байгуулахыг зорилоо. Төслийн удирдагчаар ГГХ–ийн Физик газарзүй, орчин судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Рэнчинмядаг, төслийн үндсэн гүйцэтгэгчээр эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Мөнхдулам, докторант С.Нарангэрэл, Э.Одбаатар, магистр Т.Даваагатан, Ц.Батням, Б.Баянжаргал, М.Пүрэвсүрэн, бакалавр Х.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

Дорнод аймгийн аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдсан уулзалт, хэлэлцүүлэгт ГГХ–ийн Физик газарзүй, орчин судлалын салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Дорнод аймгийн ИХТ, Буйр-Халхголын сав газрын захиргаа, Халхгол сумын засаг даргын тамгын газар,  МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Буйр нуурын экосистемийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв зэрэг байгууллагыг төлөөлсөн 30 гаруй хүн хамрагдсан.


Увс аймгийн аймгийн Улаангом хотод зохион байгуулагдсан уулзалт, хэлэлцүүлэгт ГГХ–ийн Физик газарзүй, орчин судлалын салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна Увс аймгийн Байгаль орчны газар, Увс нуурын БЦГ–ийн хамгаалалтын захиргаа, Хяргас нуурын БЦГ–ийн хамгаалалтын захиргаа, Хяргас нуур орчмын жуулчны баазууд болон иргэдийн төлөөллийг хамруулсан 25 орчин хүн хамрагдсан.

Тус хэлэлцүүлгээс судалгааны ажлын үр дүнг тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй нийцүүлэн бодлогын, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн, тухайн сумын орон нутгийн иргэдийн гэсэн 3 түвшинд зөвлөмж хэлбэрээр хүргүүлэх зөвшилцөлд хүрээд байна.

 

Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүй, орчин судлалын салбар

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө