Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч Шагдарын Цэгмид болон цэвдэг судлалын шинжлэх ухааныг үндэслэгч Намгарын Лонжид нарын амьдрал, үйлс бүтээлийн талаар лекц зохион байгууллаа.
Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч Шагдарын Цэгмид болон цэвдэг судлалын шинжлэх ухааныг үндэслэгч Намгарын Лонжид нарын амьдрал, үйлс бүтээлийн талаар лекц зохион байгууллаа.

Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч, шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор, академич Шагдарын Цэгмид болон Монголд цэвдэг судлалын шинжлэх ухааныг үндэслэгч, Монгол улсын төрийн шагналт, доктор, профессор, Намгарын Лонжид нарын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар болон Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн, судлаачид хамтран 2022 оны 5 сарын 18-19 өдрүүдэд МУИС, МУБИС-ийн Газарзүй, байгалийн ухааны мэргэжлийн ангийн оюутнуудад дээрх нэрт эрдэмтдийн амьдрал, үйлс бүтээл, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл танилцуулж лекц орлоо.



Энэхүү лекцэд тус хоёр сургуулийн 80 гаруй оюутнууд хамрагдаж, илтгэлийн дараа зохион байгуулагч нарын зүгээс зохиосон асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцож МУИС-ын Газарзүйн тэнхмийн оюутан Д.Цасчихэр, Б.Мягмарнаран, Э.Энхзаяа, МУБИС-ын Газарзүйн тэнхмийн оюутан Б.Дэнсмаа, Н.Буяннэмэх, С.Давгадорж нар ШУА-ийн ГГХ-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис, мөнгөн шагналаар шагнуулав.

Мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүй, орчин судлал болон Цэвдэг судлалын салбар

2022.05.20



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө