БНХАУ-ын Вуханы Шинжлэх ухаан, технологийн сургуулийн удирдлагатай цахим уулзалт зохин байгууллаа
ГГХ-ийн захирал Др.А.Дашцэрэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Др.А.Саулегүл,
Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга Др.С.Чинзориг, Хүрээлэн буй орчин, байгалийн
нөөцийн салбарын дарга Др.Б.Баяртунгалаг нар Вуханы Шинжлэх ухаан, технологийн их
сургуулийн Хүрээлэн буй орчин ба нөөцийн сургуулийн ректор проф.Үйчен Үй, дэд
захирал проф.Тао Фэнг, Хубэй мужийн Металлургийн эрдэс баялгийг үр ашигтайгаар ашиглах,
нэгтгэх төв лабораторын эрхлэгч проф.Жан Хан, Гадаад хамтын ажиллагааны
хэлтсийн дарга проф.Шиаолинг Шиао нартай 2022 оны 3-р сарын 10-ны өдөр цахим
уулзалт зохион байгуулав. ГГХ нь 2021 оны 11-р сард Вуханы Шинжлэх ухаан,
технологийн их сургуультай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уулзалтын үед
дараах чиглэлээр санал солилцлоо.
1. Судлаачид, магистр, докторант оюутны солилцоо
2. Хамтарсан төсөл, хөтөлбөр эхлүүлэх
3. Хөрсний бохирдол, усны чанар, цэвэршүүлэх технологиийг
нэвтрүүлэх судалгаа хийх
4. Хүрээлэн буй орчин, нөөцийн менежмент, инженерчлэлийн
чиглэлээр хамтран ажиллахаар хоёр талууд санал солилцож идэвхтэй хамтран
ажиллахаа илэрхийлэв.
Бусад мэдээлэл