Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ ЦЭВДЭГТЭЙ БҮС НУТГААС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ҮНЭЛЭХ НЬ” СЭДЭВТ ГЭРЭЭТ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
“МОНГОЛ ОРНЫ ЦЭВДЭГТЭЙ БҮС НУТГААС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ҮНЭЛЭХ НЬ” СЭДЭВТ ГЭРЭЭТ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) санхүүжилтээр 2019 оноос эхлэн Монгол улсад Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл (CBIT)” нэртэй төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд CBIT төслийн баг ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн (ГГХ)-тэй Монгол орны цэвдэгт бүс нутгаас ялгарах хүлэмжийн хийг үнэлэх нь сэдэвт гэрээт ажлыг 202010.01-2021.10.29-ны хооронд хэрэгжүүлэхээр албан ёсоор гэрээ байгуулсан. Гэрээт ажлын гол зорилго нь (1) ялгарлын коэффициентын тодорхойлох (газар ашиглалтын төрлүүд болох чийг намагархаг газар, хүлэрт намаг, газар тариалан г.м), мэдээллийг сайжруулж мэдээллийн цоорхойг нөхөх (2) Монгол орны цэвдэгтэй бүс нутгаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэх, (3) цэвдэгт бүс нутагт хүлэмжийн хийн ялгарлын коэффициентыг тооцоолох аргачлалыг сайжруулах талаар зөвлөмж гаргах юм.

Энэхүү гэрээт ажлын багийн ахлагчаар ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын доктор А.Саруулзаяа, төслийн гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төслийн мэргэжилтэн Я.Гансүх, ГГХ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Сайнбаяр, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн доктор Э.Энхбат нар тус тус ажилласан байна. Уг ажлын хүрээнд 2020-2021 оны хооронд Монгол орны цэвдэгтэй бүс нутагт судалгааны 4 цэгт 90 орчим удаагийн давталтаар нүүрсхүчлийн хий (CO2), метан хийн (CH4) хэмжилтийг EGM-4, CATEX-3 багажуудаар тус тус хэмжиж, хөрсний дээжүүд цуглуулжээ. Гэрээт ажлын зорилго зорилтын хүрээнд Монгол орнц цэвдэгтэй бүс нутагт ялгарлын коэфициентийг хээрийн хэмжилт судалгааны үр дүнд тулгуурлан тооцоолж гаргасан бөгөөд ажлын тайланг англи, монгол хэл дээр бичиж захиалагч талд хүлээлгэн өгсөн.


Үүнээс гадна төслийн баг Монгол орны цэвдэгт бүс нутгаас ялгарах хүлэмжийн хийг үнэлэх нь сэдэвт гэрээт ажлын үр дүнгийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлгийг ГГХ-ын захирал, доктор А.Дашцэрэн болон  СBIT төслийн зохицуулагч С.Долгорсүрэн нар нээж үг хэлсэн бөгөөд уг хэлэлцүүлэгт ГГХ, CBIT төсөл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улсын Их Сургууль, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнг төлөөлөн тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжлийн экспертүүд оролцов.




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө