Future Earth үндэсний хороо, Дэлхий хороод, Белмонт форум, Финландын Байгаль орчин, уур амьсгалын яам хамтран Финланд улсын нийслэл Хелсинки хотод 2024 оны 06 сарын 10-аас 14-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн судалгаа ба инновац” сэдэвт олон улсын 3 дугаар хурлыг амжилттай зохион байгуулсан. Тус хуралд 100 гаруй орны 2000 гаруй судлаачид оролцож (биеэр 1300 орчим, цахимаар 700 гаруй) ногоон шилжилт (Green transitions), технологийн шилжилт ба ирээдүйн ажил (Transforming technologies and the future of work), өөрчлөлтийн фронтод амьдрах- арктик ба түүнээс цааш (Living on the frontlines of change- the arctic and beyond), дэлхийг хүчирхэгжүүлэх (Powering the world) гэсэн 4 сэдвийн хүрээнд 230 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдаж 100 гаруй улс орны судлаачид судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, шинэ арга зүй, технологи, ололт амжилтаа хуваалцлаа.
Тус хуралд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ЭШДА, доктор О.Мөнхдулам, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШДА, магистр О.Анумандал, Италийн Ромын Тор Вергата их сургууль (Tor Vergata University of Rome)-ийн докторант Bashudev Neupane нарын хамтран салбар худалдаан зохион байгуулахаар 2023 оны 12 дугаар сард мэдүүлсэн “Adapting to the New Normal: Challenges and Strategies for Landlocked Asian Mountainous Countries in the Face of Extreme Climate Events” сэдэвт төслийн санал 2024 оны 03 дугаар сард шалгарч Монгол улсаас далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв “Think Thank”-ийн захирал Д.Дөлгөөн, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн үндэсний тайлан-илтгэл боловсруулах” судалгааны багийн удирдагч, доктор, З.Батжаргал, Балбын Мид-Вест их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын декан, доктор, дэд профессор Судип Такуритай нар урилгаар оролцож хамтарсан 5 цуврал илтгэлийг амжилттай хэлэлцүүлэв. Үүнд:
Тус хурлын “Green transition” сэдвийн хүрээнд өөрчлөгдөж буй ландшафт, байгальтай зохицон амьдрах хандлагыг төлөвшүүлсэн туршлагын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн бол “Transforming technologies and the future of work” сэдвийн хүрээнд дижитал технологи, сэргээгдэх эрчим хүч, материал судлал, биотехнологи, эрүүл мэнд, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх шийдэл зэрэг системийн өсөлт, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан судалгааны ажлууд үр дүнгээ танилцуулсан. Харин “Living on the frontlines of change- the arctic and beyond” сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс нийгэмд тулгараад байгаа хямрал түүнд дасан зохицоход анхаарах зүйлс, сорилтууд, зөрчилдөөнийг багасгах, ирээдүй хойч үеийнхний аюулгүй, эрүүл, бүтээмжтэй, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн цаашдын арга замуудын талаар, “Powering the world” сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй түлш хэрэглэхийг үе шаттайгаар зогсоож, агаар мандлын дулааралд үзүүлэх нөлөөллийг бууруулах, сэргээгдэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих, нүүрсэнд суурилсан түлшний хараат байдлыг багасгах ойрын хугацааны сонголтуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн.
Уг хурлын үеэр АНУ-ын Цөлийн судалгааны хүрээлэнгийн Агаар мандлын шинжлэх ухааны хэлтсийн Уулын ус, цаг уурын багийн судлаач, доктор, дэд профессор Kabir Rasouli-тай хуурай, гандуу нутгийн экосистемийн өөрчлөлт, тэдгээрийн харьцуулсан судалгаа, Непалийн өндөр уул судлалын доктор, Судип Такуритай хамтран “Далайд гарцгүй Азийн уулархаг орнуудын өндөр уулсын системд ажиглагдаж буй аюулт үзэгдлийн талаарх харьцуулсан судалгаа зэрэг чиглэлээр хамтарсан судалгааны ажлуудыг санаачилж эхлээд байна. Салбар худалдааны гол үр дүн болох далайд гарцгүй Азийн уулархаг орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтот бодлогын мэдээллийг багтаасан нийтлэлийг AGU2024 хурлын эмхэтгэлийн хяналтад шилжүүлээд байна. Энэ конгресст Монгол улсын судлаачид анх удаа салбар хуралдаан зохион байгуулж оролцсоноороо онцлог байлаа.
Дашрамд дурдахад, 2025 оны 6 дугаар сарын 16-аас 19-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн улсын Чикаго хотод зохион байгуулагдах олон улсын 4 дүгээр их хуралд Монгол улсаас олон судлаач салбар хуралдаан зохион байгуулж оролцохын ерөөл өргөе.
Мэдээлэл бэлтгэсэн: Доктор (PhD) О.Мөнхдулам, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар