ШУА-ын
Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ) -ийн захирал, доктор А.Дашцэрэн мөн тус
хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор
М.Алтанбагана нар 2024 оны 3-р сарын 5-аас 11-ний хооронд Япон Улсад албан
томилолтоор ажиллалаа.
Томилолтын
эхний өдөр Монгол талын төлөөлөгчид Япон Улсын Сансар-Дэлхий орчны судалгааны
хүрээлэнгийн зочилж, байгууллагуудынхаа
судалгаа шинжилгээний үндсэн чиглэлийн танилцуулга хийсний зэрэгцээ ирээдүйд
хамтарч ажиллах чиглэлийн талаар санал солилцсон юм. Улмаар ГГХ-ийн захирал,
доктор А.Дашцэрэн, Сансар-Дэлхий орчны судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Казуо Шиокава нар хоёр байгууллагын төлөөлөн
санамж бичигт гарын үсэг зурж, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоо.
Үүнд:
· Байгууллагуудын үндсэн чиглэлд тохирох судалгаа
шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
· Хоёр байгууллагууд хамтарсан сургалт, семинар, эрдэм
шинжилгээний хурлууд зохион байгуулах.
· Байгууллага хооронд эрдэм шинжилгээний ажилтан, захиргааны ажилтан, нээлттэй эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох зэрэг багтсан юм.